Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн Ховд сумын харьяат даян аварга Н.Батсуурь үзүүр түрүү булаалдахаар боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:40 2024/07/12

Наймын даваанд даян аварга Н.Батсуурь улсын начин Д.Хүдэрбулгыг давж, үзүүр түрүү булаалдахаар боллоо. Тэрбээр есийн даваанд улсын арслан Б.Орхонбаяртай барилдана.

20:22 2024/07/12

Улсын арслан Б.Орхонбаяр улсын аварга П.Бүрэнтөгсийг наймын даваанд өвдөг шороодуулав. Ингэснээр Б.Орхонбаяр есийн даваанд түрүү үзүүр булаалдахаар боллоо.

20:17 2024/07/12

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. 

Тус барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Б.Орхонбаяр, улсын начин Д.Хүдэрбулга нар үлдээд байна. 

Наймын давааны ам авсан байдал:

зураг