Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийн хамтаар манай улсад айлчилж байгаа билээ.
Хүндэт зочид өнөөдөр болж буй баяр наадмын нээлтийн ёслолыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн индэрт саатан, сонирхжээ.
Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарын айлчлал долоодугаар сарын 8-15-ны хооронд үргэлжлэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!