ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсангийн шинэ гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж эхэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж буй.

Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил 95 хувьтай байгаа аж. Шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн тул ажлын явц бүрэн дуусжээ. Уг гүүрийг ирэх зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байв. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Улмаар 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

Тиймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.68] 2025/3/17
ажилчид нь хаана шээж баадаг юм бол доо
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.184.156] 2025/3/15
Хоёр хөрш маань гүүр зам тавихдаа алга урвуулахын адил болсон!!! Харин бид Туулын дагуу замаа чанартай тавьчивал болоо!!!
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.222] 2025/3/15
6 САРЫН 1 ГЭЭД БАЙСАН ЭНЭ ОНДОО ДУУСДАГ БАЙГАА
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.27] 2025/3/15
Гүүр зам барих гэж яст мэлхий шиг удаан хөдөлнө. Дээрх маш чанар муутай зам барина. Бүтэхгүй оркууд.
5 | 1 Хариулах
Зочин [202.21.109.1] 2025/3/15
Dulaarlaa shu gylzku bol us irlee
2 | 0 Хариулах