Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зоригтбаатар буриад сурын мэргэн боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр сурын талбайд боллоо. Энэ удаагийн буриад сурын харваанд 180 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм.

Шилдэг наймд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Баянтүмэн сумын харьяат буриад сурын хоридой мэргэн, олон улсын хэмжээний мастер О.Сүхбаатар, Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн "Хангарди" спорт хорооны харваач, буриад сурын улсын мэргэн Н.Өлзийхутаг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, "Апу" хувьцаат компани, "Хасбуу" сурын холбооны харваач спортын мастер Б.Зоригтбаатар, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, спортын мастер Д.Гомболдорж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, спортын мастер Б.Батбаяр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, "Хасбуу" сурын холбооны харваач, Үндэсний сурын аймгийн мэргэн, буриад сурын спортын мастер Э.Аригуунбүүвэй, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, спортын дэд мастер Ч.Хатанзориг, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, спортын дэд мастер У.Дашням нар шалгарчээ.

Улмаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, "Апу" хувьцаат компани, "Хасбуу" сурын холбооны харваач спортын мастер Борын Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, түрүүлсэн юм. Тэрбээр өнгөрсөн жил тавдугаар байрт орж, тод харваач цолтой болж байсан бол энэ жил буриад сурын мэргэн боллоо.

Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, "Хасбуу" сурын холбооны харваач, Үндэсний сурын аймгийн мэргэн, буриад сурын спортын мастер Энхбазарын Аригуунбүүвэй 64 сумнаас 60 онож удаалав.

Эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Гүмжавын Эрдэнэтуул түрүүлж, буриад сурын улсын мэргэн болсон юм.

Зураг
3 | 21 цаг