Уншиж байна ...

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд дарга нар болон бүлгийн дарга нарыг сонголоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:19 2024/07/05

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан үргэлжилж байна. Анхдугаар чуулганаар:

  • шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын даргыг сонгох;
  • нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;
  • Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;
  • Ерөнхий сайдыг томилох;
  • Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;
  • шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг. 

Долоодугаар сарын 2-нд хуралдсан Анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангараг өргөснөөр бусад асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан юм.

Хуралдаанаар УИХ-ын дэд дарга, бүлгийн дарга нарыг сонгов. 

УИХ-д бүлэг байгуулсан нам, эвсэл тус бүр парламентын дэд дарга, бүлгийн даргаа сонгон чуулганы хуралдаанд танилцуулдаг. 

Энэ дагуу УИХ-ын дэд даргаар МАН-ын бүлгээс Х.Булгантуяаг, АН-ын бүлгээс Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. 

Мөн МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосныг УИХ-ын дарга уншиж танилцууллаа. 

Үргэлжлүүлэн байнгын хороодын гишүүдийг томилох бөгөөд үүний дараа Ерөнхий сайдыг томилно.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/t74oWZLWzH/