Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулна

ikon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Цаг уур, орчны шинжилгээний хурлын танхимд

10:00 цагт “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялах вэ?” судалгааны үр дүнг танилцуулна.

Төрийн албаны зөвлөлийн байранд 

11:00 цагт УИХ гишүүн Ц.Даваасүрэн Төрийн албаны зөвлөл дээр ажиллана.

Төрийн ордонд

11:40 цагт Олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол болно.

Новотел зочид буудалд

11:30 цагт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурна.

МОНЦАМЭ агентлагийн хурлын танхимд

12:00 цагт Соёлын яам, СУИС, “Монгол Наадам” цогцолбор хамтран зохион байгуулах “Соёлын наадам”-ын талаар мэдээлэл өгнө.

Хүрэл Тогоот дахь Одон орон судлах оргилд

16:00 цагт Орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэгч, нэрт эрдэмтэн судлаач Санжмятавын НИНЖБАДГАР агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хүрэл Тогоот дахь “Одон орон судлах оргил”-ыг түүний нэрэмжит болгох хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдана.