Дэлхий нийтийн өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын чиг хандлага нь байгальд ээлтэй дизайн, эрчим хүчний хэмнэлт, ногоон байгууламж, амьдрахад таатай орчин зэрэг чухал зүйлс рүү анхаарлаа хандуулж байна. Мөн байгалийн гэрэл, ногоон байгууламж зэрэг эрүүл мэндийг эрхэмлэдэг болсон.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд тэсвэртэй байх нь улам бүр санаа зовоосон асуудал болж, уян хатан дизайн, дасан зохицох дахин ашиглах стратегийг бий болгоход хурдацтай түлхэц болж байна.
Байгальтай зэрэгцэн оршино гэдэг нь дэлхийн хэмнэлд нийцсэн амьдралын хэв маягийг баримтлахыг хэлж буй юм. Байгаль орчинтойгоо зохицож амьдарснаар бид амин чухал нөөцүүдээ хадгалж, дэлхийнхээ эрүүл мэндийг хамгаалдаг бөгөөд бидний амьдралын чанарыг сайжруулж, цэвэр орчныг бий болгож бие махбодын болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгийн ихээр дэмждэг байна. Байгальтай зэрэгцэн орших нь одоо болон хойч үедээ бидний үлдээж болох хамгийн зөв амьдралын хэв маяг мөн хөрөнгө оруулалт юм.
Тэгвэл Тэсо Пропертис Групп нь хөгжүүлж буй төсөл бүрдээ хүн төвтэй төлөвлөлтийг бүтээн байгуулдаг бол байгальд хамгийн ойр Богдхан уулын энгэрт, үзэсгэлэнт байгальд “Гэр бүл эрхэм” концепцитой “Palm Springs resort and villa” төслийг цогцлоосон байна.
Байгальтай ойр байх нь стрессийг багасгах, агаарын бохирдлыг бууруулахаас эхлээд хүний оюун санаа, бие бялдар, нийгмийн олон төрлийн ашиг тустай юм. Цэвэр агаарт гарснаар хүний эрч хүч, бүтээлч чадвар сэргэдэг бөгөөд эрүүл амьдрах хамгийн өндөр боломжийг хангадаг байна. Тэгвэл "Palm springs resort and villa" нь нийт 6.6га талбайн 70 хувийг ногоон байгууламж бүрдүүлж байгаа бөгөөд айл бүрд хувийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай төлөвлөж өгсөн байна.
Агаарын чанарын индекс 500 давах нь маш их бохирдолтой буюу хамгийн муу үзүүлэлтэд тооцогддог бол өвлийн улиралд Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд үүнээс 4 дахин их байх тохиолдлууд үүсдэг байна. Palm springs resort and villa нь хотоос холгүй Богдхан уулын өвөрт, Жаргалантын аманд байрлаж байгаа хэдий ч өвлийн улиралд хотхоны ойр орчим агаарын чанарын индекс цэвэр буюу 0-50 хооронд хэлбэлзэж байгаа нь давуу тал болж байгаа юм.
"Palm springs resort and villa" нь нийт 40 айлын бүрэн цутгамал бүтэцтэй Single House болон Townhouse-аас бүрджээ.
Single House нь айл бүрийн хувийн орон зайг эрхэмлэн, тав тухыг чухалчилж өрх бүрд ногоон байгууламж бүхий эдэлбэр газрыг бий болгож, тэрхүү орон зайдаа өөр өөрсдийн мэдрэмжээр төлөвлөлт хийх боломжийг олгодгоороо онцлогтой юм.
Town House нь нэг загварын байшинг хамтатган барих буюу хөршийн холбоог сайжруулах болон барилгын дулаан алдагдлыг хэмнэх үүднээс зэрэгцүүлэн төлөвлөдөг архитектурын шийдэл юм. Ингэснээр олон төрлийн хээ угалз, хэлбэр дүрсээс нэг хэлбэр дүрсийг сонгож аван олон тооны давтамжаар нийлүүлснээр архитектурын өвөрмөц дүр төрхийг бий болгохоос гадна Town House сууцанд амьдарч буй хүмүүс болон гаднаас ирж буй зочдод тайван амгалан, нэгдмэл сэтгэгдлийг төрүүлдэг байна.
Мөн гэр бүл болон хүүхэд залуучууд цагаа өнгөрөөх сагсан бөмбөгийн болон тоглоомын талбай, 24 цагийн харуул хамгаалалт бүхий алсаас хянах боломжтой хамгаалалтын хосолсон систем зэргийг шийдэж өгсөн нь эрүүл аюулгүй орчинд хүүхдээ өсгөх, гэр бүлээрээ цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг цогцлоожээ.
Байгаль бол тархи сэргээгч, шинэ санаа бэлэглэгч, тайвшруулагч, аз жаргалыг түгээгч, урам зоригийг өдөөгч гэдгийг дэлхий дахинаа мэдэрч эхлээд буй. Тиймдээ ч дэлхий дахины бахархал болсон олны танилууд байгальтайгаа ойр амьдарч, байгалийн гэсэн юм бүхнийг сэтгэл зүрхнээсээ хайрлах “co-exist with nature” уриалгыг дэвшүүлээд байна.
Developed by Teso Properties
Хүн төвт ирээдүйг цогцлооно.
Facebook: www.facebook.com/PalmSpringsresortandvilla
Website: palmsprings.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!