Сонгуультай холбоотой дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байсныг зогсоосон тухай цагдаагийн байгууллагаас тайлбар гаргажээ.
ЦЕГ-ын ХМТ-өөс "Дорноговь аймгийн цагдаагийн газарт өчигдөр буюу зургаадугаар сарын 27-ны 20:00 цагт МАН-ын дэмжигч иргэн О-гоос “Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МАН-ын хорооны байрны гадна талд машинтай үл таних хүмүүс дрон нисгэж зураг аваад байна, шалгаж өгнө үү” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг шалгахад тээврийн хэрэгсэлд байсан иргэдээс УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгалангийн медиа багт ажиллаж байгаа хүмүүс байна гэж тайлбарласан.
Тухайн үед нэр дэвшигч Л.Мөнхбаясгалан ирж, өөрийн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл болохыг мэдэгдсэн тул шалгалтын ажиллагааг зогсоосон" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!