• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөх заавар

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын 28-нд зохион байгуулна.

Товлолт өдөр дөхсөн энэ үед саналаа хэрхэн өгөх талаар зааврыг хүргэе.

Таныг саналын хураах байранд очиход хоёр хуудас өгнө. Нэгэнд нь танай тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн овог нэр байх бол нөгөө дээр нь нам, эвслийн нэрс бий. 

Нэр дэвшигчдийн нэрстэй хуудас дээр танай тойрог хэдэн мандаттайгаас шалтгаалан тэр тооны хүний нэрийн өмнөх зууван дүрсийг будаж тэмдэглэнэ. Жишээлбэл УИХ-ын 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэг таван мандаттай тул сонгогчид таван хүний нэрийн өмнөх зууванг дүүргэн будна. Хэрэв мандатын тооноос илүү будвал таны саналын хуудас хүчингүй болох юм. Харин дутуу бол төхөөрөмж уншихгүй буцаах тул мандатын тоондоо гүйцээж будаж болно.

Түүнчлэн энд сануулахад зөвхөн нэг нам, эвслээс нэр дэвшсэн хүмүүсийг л будах ёстой гэсэн ташаа мэдээлэлд бүү автаарай. Нам, эвслүүдээс хэдэн хүн сонгох нь сонгогч таны эрх бөгөөд гол нь мандатын тоотойгоо тэнцүү хэмжээний хүнийг  л сонгоно.

Харин нөгөө хуудсан дээр нь өөрийн сонгосон нэг нам, эвслийн нэрийн өмнөх зууванг будна. 

"ТАНАЙ АЙМАГ, ДҮҮРЭГТ ЯМАР ХҮМҮҮС НЭР ДЭВШИЖ БАЙНА ВЭ?" Энэ талаарх нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүйг тойрог тус бүрээр "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.217] 2024/6/27
6 сарын 22-нд нар буцах нь байгалийн жам. Харин 28-нд МАН буцах эсэх нь бидний сонголтоос шалтгаална.
2 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.88.206] 2024/6/27
МАН мандан бадрах болно доо хүүхээд. МАН л Монголыг аварна хүүхдүүд минь!
0 | 4 Хариулах
Зочин [103.212.116.98] 2024/6/28
Тэртээ тэргүй өнөө маргаашгүй чадрахаас хойш залуучуудын ирээдүйг хэдхэн өдрийн хоолоор худалдахад амар биз ээ таньд бол
1 | 0 Хариулах
Зочин [122.201.23.83] 2024/6/26
Саналын хуудас дотор тодорхой тооны МАН-ыг сонгох хуудас байгаа . Халуун индүүгээр дарахад яаж бөглөсөн хамаагүй МАН тодроод бусад нь арилдаг.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.28] 2024/6/26
Саналыг гараар тоолооч. Энэ хар машин чинь АНУ-д луйврын машин болох нь батлагдсан шүү дээ.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.174] 2024/6/26
ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МАНДАТЫГ НЬ БҮГДИЙГ НЬ БУДАХ ЮМ БОЛ АНХНААС НЬ БҮГДИЙГ НЬ БУДЧИХАЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДА
0 | 5 Хариулах
зочин [182.54.29.124] 2024/6/26
юу хуцаад байгаа мал вэ? хэн бүгдийг будна гээд байгаам, нэг хуудсанд бараг 80 хүний нэр байгаа, тэрнээс тэдийг будаарай гээд хуудасны дээр бичсэн байгаа тоогоор л будна, 2 дахь намын хуудаснаас 1хэнийг л будна, МАН л биш бол өөр арай дөнгүүрийг будахад болно
5 | 2 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.88.206] 2024/6/27
МАН аа бүгдийг нь сайхан цэмбийтэл будаарай хүү минь
0 | 2 Хариулах