ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн шөнө Умард Солонгосоос хог хаягдалтай 350 агаарын бөмбөлөг Өмнөд Солонгост иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Умард Солонгосын талаас хог хаягдал тээвэрлэсэн 350 орчим ширхэг агаарын бөмбөлөг нисэж ирсэн тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өнөөдөр өглөө мэдээлжээ. Эдгээрийн 100 орчим нь Сөүл хот болон Гёнги мужийн хойд хэсэгт газардсан байна.

Агаарын бөмбөлгүүдэд хаягдал цаас болон бусад төрлийн хог агуулсан уут дүүжилсэн байжээ. Харин ямар нэг хортой бодис илрээгүйг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ерөнхий штаб мэдээлсэн байна.

Тавдугаар сарын 28-ны өдрөөс хойш Умард Солонгосоос нийтдээ 2,000 орчим ийм агаарын бөмбөлөг өмнөд хөрш рүүгээ илгээжээ.

Үүний хариуд Өмнөд Солонгосын тал хилийн шугам дагуу байрлуулсан суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа зургаадугаар сарын 9-ний өдөр зургаан жилийн дараа дахин ажиллуулж эхэлсэн юм. Гэхдээ сөргөлдөөнийг хурцатгахаас болгоомжлон маргааш нь зогсоож байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын идэвхтнүүд Пёняны дэглэмийн эсрэг агуулгатай суртал ухуулгын материал бүхий агаарын бөмбөлгүүдийг Умард Солонгосын нутаг дэвсгэрт илгээж байсан юм.

Баасан гарагт удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон хариу арга хэмжээ авахаа анхааруулсан нь ийнхүү өнгөрсөн шөнө хэрэгжсэн бололтой.

 

Эх сурвалж: Yonhap News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.217] 2024/6/27
Ким Жон ун ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэсэн үгийг ч явуургүй болгосон доо.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/26
Хөөрхий муу өмнөд умард Со гийн хогийн цэг болжээ.
1 | 0 Хариулах
Эйнштейний харьцангуй онол [103.212.117.57] 2024/6/25
Өмнөдүүд нь хэтэрхий эрх дураараа, хэтэрхий давруу, хэрэг хийсэн ч хэлмэгдсэн юм шиг аашилдаг, ялихгүй юман дээр эрх зөрчлөө гэж маягладаг. Умардууд нь хэтэрхий боогдмол, хэтэрхий дарамттай, хэтэрхий хязгаарлагдмал, хэтэрхий айдастай, хэтэрхий номхон, ялихгүй асуудлаас болж баригдалгүй өнгөрсөнөө аз гэж боддог.
1 | 0 Хариулах
danbo [66.181.190.82] 2024/6/25
hognii dain hih ym
0 | 0 Хариулах
Сэтгэгдэл... Сэтгэгдэл [77.100.182.196] 2024/6/25
oodgui buduuleg buduun uuniigeen lut tom ym hiisen gez bodoz bui Putintei tsug tamd ochoosoi
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.103] 2024/6/25
hereggui yum hiihiin te buduun batsaan
1 | 1 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.19.132] 2024/6/25
ОДОО ЁСТОЙ АЙМАР ЛАГ ҮЙЛ ХИЙСЭН АЙТАЙ Л БАЙГАА БАЙХДАА МАНЬ ХОЙДУУД ХАХА.. ЭСЭРГЭЭРЭЭ ХҮН АМЬТНЫ ЭЛЭГ ДООГ БОЛЖ БАЙГАА ГЭДГЭЭ ЭНЭ ХААЛТТАЙ ОРОН МЭДЭЖ ЧАДДАГ БОЛОВ УУ😂😂😂
1 | 1 Хариулах
Зочин [202.126.91.212] 2024/6/25
Тэгээд л тэр муу улс орныхоо нэрийг гутаагаад байгаа тарган гахайг Чаушеску шиг нухаж нээлттэй болж хөгжих хэрэгтэй байгаа юм.
2 | 1 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.19.132] 2024/6/25
БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРОН БАЙЖ ХИЙЖ БАЙГАА ЮМЫГ НЬ Л ХАРЧИХ😂😂😂 СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРЛАА ГЭЖ ККК.. ОРОС ХОЙД СОЛОНГОС 2ООС Ч ХӨГТЭЙ ХӨГЖИЛТЭЙ ЮМ ИХ ГАРАХ БОЛЖДЭЭ😝😝😝 ЁСТОЙ НЭЭРЭЭ 7Р АНГИЙН ХҮҮХЭД Ч ӨНӨӨДӨР ИНГЭЖ ТЭНЭГТЭХГҮЙ ТЭХҮҮ ХАХА.. СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРЛАА ГЭЖ…
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.212] 2024/6/25
Тэгээд л тэр муу улс орныхоо нэрийг гутаагаад байгаа новшийн гахайгаа Чаушеску шиг нухаж чөлөөт эдийн засагтай болж хөгжих хэрэгтэй байгаа юм.
2 | 1 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.19.132] 2024/6/25
ХАХАХА ЯДУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЯДУУ УЛСЫН Л ЧААВВСС ЯДАРСАН ҮЙЛДЭЛ ЛДЭ😂😂😂 ОЯА НЭРТҮҮДИЙН ЯААААГ ТОД ТӨЛӨӨЛӨЛ КККК.. ӨМНӨД СОЛОНГОС Ч ИХ ХОХИРОЛ АМСАЖ БАЙГАА ЮМ БАЙНАДАА ЯАНАА😂😂😂😂😂😂😂😂😂😂
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.254] 2024/6/25
Хохь чинь лалраа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.203] 2024/6/25
ХОГНООС ӨӨР ЮМГҮЙ УЛС ЧААВААС. ТЭРИЙГ НЬ МОЯА ООРКУУД ШҮТЭЭСТЭЙ. ТЭГСНЭЭ ӨМНӨД СО РУУ НЬ ХӨВРӨӨСТЭЙ. ӨМНӨД СО НЬ УМАРДЫГАА ДОРХНОО ХАНГАЛТТАЙ БУУЛГАН АВЧ ЭЗЭЛЖ ЧАДНА. ГАГЦХҮҮ ӨМНӨДҮҮД НЬ ТЭГЭХ ХҮСЭЛ Л БАЙХГҮЙ БАЙГАА. ХЭРЭВ 2 СОЛОНГОС НЭГДВЭЛ 20 ГАРУЙ САЯ НИЙГЭМШЭЭГҮЙ, НЭГ ХҮНИЙГ ТАХИН ШҮТСЭН, ӨЛМӨН ЗЭЛМҮҮН ХҮН ОРЖ ИРНЭ ГЭСЭН ҮГ. ТЭДНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ, АВЧ ЯВНА, НИЙГЭМШҮҮЛЖ СОЁЛУУЛНА ГЭДЭГ ӨМНӨДҮҮД ДАРААС БОЛЖ, ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА ЭЗ-ААС НЬ ХОЙШ ТАТНА. ТЭХЛЭЭР УМАРДУУДЫГ ОДООГИЙНХ ШИГ НЬ ОРОС, ХЯТАДЫН ТОГЛООМЫН УЛС ХЭВЭЭР БАЙЛГАХ НЬ ӨМНӨДҮҮД ИЛҮҮ АШИГТАЙ.
9 | 3 Хариулах
Зочин [103.212.119.199] 2024/6/25
Өөрсдөө хөгжин цэцэглээд, баян чинээлэг улс болохыг нь л хүлээж байгаа
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.227] 2024/6/25
Үхэж байсан амиа бодсон тарган гахай л хааж боогоод байгаа болохоос биш азийн 5 дахьч бар болвол болчихоор л байгаа юм.
2 | 2 Хариулах
Зочин [103.212.119.199] 2024/6/25
Дурын хүн нь л дрон нисгэж ердөө зугаагаа гаргасныхаа төлөө цөмийн байгууламж, чухал нууц объект илрүүлсэн гэж одон гардаж баатар болдог болно. Одоо үед юм арай дэндүү амар хялбар болчихсон.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.211] 2024/6/25
Умардууд нь өлсөж үхэхгүй, баригдаж шийтгүүлэхгүй гээд амьд явахын төлөө элгээрээ мөлхөж явж байхад өмнөдүүд нь юм болгоныг амар хялбараар дүгнэдэг, зүгээр сайхан тэнгэр дээгүүр нисэж явдаг.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.246] 2024/6/25
Умардын солонгосын хилийн харуулууд бидний ашигладаг ахуйн дронуудын одоохоны загваруудыг ч устгачихтайгаа байх. Ирээдүйд солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууд ч уйдаагаа гаргах зорилгоор умардын нутаг руу дрон нисгэдэг болох байх.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.199] 2024/6/25
Дурын хүн нь л ердөө зугаагаа гаргасныхаа төлөө цөмийн байгууламж, чухал нууц объект илрүүлсэн гэж одон гардаж баатар болдог болно. Одоо үед юм арай дэндүү амар болчихсон.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.193] 2024/6/25
Ингэж бхаар сайхан байлдчих хэрэгтэй
2 | 3 Хариулах
Зочин [103.212.119.199] 2024/6/25
Хэн хэн нь түрүүлж гар хөдөлж зүрхлэхгүй байгаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.231] 2024/6/25
Өөр чадах юм байх биш, өөр илгээх юм ч бас байх биш.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.176.171] 2024/6/25
Туркийн гадаад хэргийн сайд хэлэхдээ дэлхий 3р дайны эхлэл дээр байна гэжээ,,,иииии
1 | 3 Хариулах
Зочин [12.74.220.37] 2024/6/25
Туркууд тэгээд ямар байлдаж чаддаг биш….Дэлхийн 1-р дайнд ялагдаж шившгээ хутгасан,Дэлхийн 2-р дайнд айж хулчийгаад орж чадаагүй гөлөлзөж харж суусаар байгаад өнгөсөн…одоо НАТО-гийн далбаан дор сэхэж байвч хэдэн Курдууддаа л эр бар өөр ямар ч том дайн байлдааны туршлагаггүй
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.199] 2024/6/25
Персийн булангийн дайнд Иракийн зэвсэг хэтэрхий хоцрогдож хуучирсанаасаа болж иракийн арми англи америкийн нисгэгчдийн видео тоглоом нь болж байсны адилаар умард солонгост ч гэсэн удахгүй америк өмнөдүүдийн видео тоглоом нь болох болно.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.90.246] 2024/6/25
Тэрнээс наана тарган гахайг хоцрогдож суух зуур өмнөдөөс хэн дуртай нь умардын нутаг руу дрон нисгэж тагнуул хийдэг болно.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.251] 2024/6/25
1953 онд гал зогсоох гэрээ хийсэн ч одоо хогтой бөмбөлгөөр дайтаж байна. Салхи урд зүг рүү үлээх үед умард нь бөмбөлгөө хөөргөнө, хойд зүг рүү салхилах үед нь өмнөдүүд бөмбөлгөө нисгэнэ.
1 | 1 Хариулах
Зочин [12.74.220.37] 2024/6/25
Умардууд нь Өмнөд рүүгээ хогоо нисгэнэ…Өмнөдүүд нь Умард руугаа цагаан будаа хоол хүнс илгээнэ…..
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.199] 2024/6/25
Удахгүй өмнөдөөс хэн дуртай нь умардын нутаг руу дрон нисгэдэг болох байх. Өмнөдөд дрон худалдаж авах чадалтай хүмүүс хичнээн байгаа билээ.
2 | 0 Хариулах