Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"ЕВРО 2024"-ийг зохион байгуулагчид талбайн хамгаалалтаа чангаруулав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Reuters

Европын Хөлбөмбөгийн Холбоо (UEFA)-ноос Португал, Туркийн тоглолтын дараа талбайн хамгаалалтад илүү олон хүн ажиллуулах болсноо мэдэгдлээ.

Учир нь Португалийн тоглогч Криштиану Роналдутай селфи хийхийн тулд тус тоглолтын үеэр таван хөгжөөн дэмжигч талбай руу гарсан юм. Энэ үйлдэлд Португалийн шигшээгийн ахлах дасгалжуулагч Роберто Мартинес бухимдаж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр "Хөгжөөн дэмжигчид мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ тамирчдын аюулгүй байдал, хувийн орон зайд халдаж байгааг бодолцох хэрэгтэй" гэж ярьжээ.

К.Роналдутай селфидэж амжсан 10 настай Берат хэмээх турк хүү энэ төлөвлөгөөгөө найзууддаа ярьсан боловч хэн ч итгээгүй гэнэ. Мөн бие засахаар явлаа гэж аавдаа хэлээд талбай руу гараад гүйчихсэн аж.  

UEFA-гийн зүгээс талбай руу гарсан хэнийг ч дахин "Евро 2024" үзэх эрхийг нь хязгаарлаад зогсохгүй насанд хүрсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэж байгааг онцолжээ.

зураг
 

 

Эх сурвалж: The Guardian