Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ким Жон Ун шөнө дөлөөр айлчлан ирсэн Путинийг ёслол төгөлдөр угтав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн шөнө Умард Солонгосын нийслэл Пёнян хотод айлчлан иржээ.

Хэдийгээр түүний онгоц орон нутгийн цагаар шөнийн 3:00 цагийн орчимд газардсан ч Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн биеэр угтаж, гүн хүндэтгэл үзүүлсэн байна.

Путин хамгийн сүүлд 2000 онд Пёнянд айлчилж, одоогийн удирдагчийн аав Ким Жон Илтэй уулзаж байв.

Путиний айлчлал өнөөдөр буюу Лхагва гарагт есөн цагийн турш шахуу төлөвлөгөөтэй үргэлжлэх юм.

Тухайлбал Путин, Ким нар 90 минутын турш яриа хэлэлцээ хийж, зоог барьж, хамтдаа цайлах гэнэ.

Тэд өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Алс Дорнодын бүс нутагт уулзаж байсан юм.

Энэ уулзалтын дараа Украины дайнд ашиглах зорилготой их хэмжээний зэр зэвсгийг Умард Солонгосоос ОХУ-д нийлүүлсэн гэж АНУ, Өмнөд Солонгосын эрх баригчид үздэг. Харин хоёр улс аль аль нь үүнийг няцааж байгаа.

Умард Солонгост хийсэн айлчлалынхаа дараа Путин хуучны холбоотон Вьетнам улсыг зорих юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: BBC, Yonhap News