Монголд ховордож буй аргаль угалзыг гадаадын жуулчид хууль бусаар агнасан гэх агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.
Уг асуудалтай холбогдуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас (БОАЖЯ)-наас "2024 оны тусгай зориулалтын ангийн хугацаа болоогүй бөгөөд нэг ч Туркийн аялал жуулчлалын компанид зөвшөөрөл олгоогүй болно.
Энэхүү худал мэдээлэл олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна" хэмээн мэдэгдэл гаргажээ.
Ховор ан, амьтныг агнах хууль эрх зүйн орчин болон бусад зохицуулалтыг шүүж үзлээ.
Тусгай зөвшөөрлийн тухай хууль 2022 онд батлагдсанаар тусгай зориулалтын ан хийх зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар аймгийн Засаг дарга олгож байгаа.
2024 онд тусгай зориулалтаар агнах тоо хэмжээг Засгийн газрын 89 дүгээр тогтоолоор баталжээ.
Энэ жилийн хувьд нийт
Хүснэгт 1: Тусгай зориулалтаар 2024 онд агнах амьтдын тоо хэмжээ
№ |
Аймгуудын нэрс |
Угалз
|
Тэх
|
Халиун буга
|
Цагаан зээр
|
Бор гөрөөс
|
Зэрлэг гахай
|
Саарал чоно
|
Хүрэн баавгай
|
Агнуурын шувуу
|
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. |
Баян-Өлгий |
14 |
24 |
6 |
|
|
9 |
|
|
|
2. |
Баянхонгор |
6 |
21 |
3 |
|
|
|
|
|
|
3. |
Булган |
|
|
2 |
|
|
|
|
|
|
4. |
Говьсүмбэр |
1 |
|
|
10 |
|
|
|
|
|
5. |
Дорноговь |
7 |
|
|
|
|
|
|
|
|
6. |
Дорнод |
|
|
2 |
50 |
2 |
|
|
|
|
7. |
Дундговь |
2 |
4 |
|
20 |
|
|
|
|
|
8. |
Завхан |
1 |
4 |
8 |
10 |
|
|
6 |
|
|
9. |
Өвөрхангай |
5 |
8 |
3 |
|
2 |
|
2 |
|
|
10. |
Өмнөговь |
9 |
18 |
|
|
|
|
|
|
|
11. |
Сэлэнгэ |
|
|
5 |
|
|
|
|
4 |
|
12. |
Төв |
7 |
|
11 |
22 |
|
|
3 |
|
|
13. |
Увс |
7 |
9 |
14 |
|
|
|
|
|
|
14. |
Ховд |
7 |
27 |
|
|
|
12 |
|
|
|
15. |
Хөвсгөл |
|
|
4 |
|
4 |
|
|
|
|
16. |
Хэнтий |
4 |
|
5 |
30 |
|
|
|
|
50 |
|
НИЙТ |
70 |
115 |
63 |
142 |
8 |
21 |
11 |
4 |
50 |
Амьтны тухай хуулиар тусгай зориулалтаар болон ахуйн зориулалтаар агнах хугацааг тогтоосон байдаг.
Тус хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:
Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамжийг Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоос та бүхэн харж болно.
Харин говийн угалз агнах үнэ 14,000 ам.доллар буюу 47.3 сая төгрөгөөр тогтоожээ.
Хүснэгт 2: Тусгай зориулалтаар агнах ангийн төлбөр хураамж /Доор дурдсан ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно/
№ |
Ан амьтны нэр
|
Олзворын жишиг үнэ
|
Төлбөр |
Хураамж |
---|---|---|---|---|
Нэг. Хөхтөн |
||||
1 |
Угалз а/ алтайн |
24000,0 |
19200,0 |
4800,0 |
2 |
б/говийн |
14000,0 |
11200,0 |
2800,0 |
3 |
Тэх а/алтайн |
3000,0 |
2400,0 |
600,0 |
4 |
б/говийн |
2600,0 |
2080,0 |
520,0 |
5 |
Халиун буга |
1600,0 |
1280,0 |
320,0 |
6 |
Хар сүүлтийн зээр |
500,0 |
400,0 |
100,0 |
7 |
Цагаан зээр |
250,0 |
200,0 |
50,0 |
8 |
Бор гөрөөс |
700,0 |
560,0 |
140,0 |
9 |
Зэрлэг гахай |
320,0 |
256,0 |
64,0 |
10 |
Баавгай |
2500,0 |
2000,0 |
500,0 |
11 |
Чоно |
250,0 |
200,0 |
50,0 |
12 |
Шилүүс |
2000 |
1600,0 |
400,0 |
13 |
Үнэг |
80,0 |
64,0 |
16,0 |
14 |
Хярс |
60,0 |
48,0 |
12,0 |
15 |
Дорго |
80,0 |
64,0 |
16,0 |
16 |
Нохой зээх |
300,0 |
240,0 |
60,0 |
17 |
Мануул |
80,0 |
64,0 |
16,0 |
Хоёр. Шувуу |
||||
18 |
Хур |
100,0 |
80,0 |
20,0 |
19 |
Сойр |
120,0 |
96,0 |
24,0 |
20 |
Галуу |
10,0 |
8,0 |
2,0 |
21 |
Нугас |
18,0 |
14,4 |
3,6 |
22 |
Ой хээрийн бусад агнуурын шувуу |
20,0 |
16,0 |
4,0 |
23 |
Ус намгийн бусад агнуурын шувуу |
20,0 |
16,0 |
4,0 |
Гурав. Загас |
||||
24 |
Тул: бариад усанд нь эргүүлж тавих |
150,0 |
120,0 |
30,0 |
25 |
Бусад агнуурын загас |
24,0 |
19,2 |
4,8 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!