Уншиж байна ...
Зураг
Зураг

ҮСХ: Хонины үнэ Ховд аймагт хамгийн өндөр буюу 355,000 төгрөг

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Малын зах зээлийн дундаж үнийн энэ оны тавдугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 19.8 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 267.4 мянган төгрөг болж, 11 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 159 мянган төгрөг болж, 2.9 мянган төгрөгөөр өссөн болохыг Үндэсний Статистикийн Газраас мэдээллээ.

Харин хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 29.1 мянган төгрөгөөр, атны үнэ 1.4 сая төгрөг болж, 110.2 мянган төгрөгөөр буурчээ.

Эр хонины үнэ тавдугаар сард Ховд аймагт хамгийн өндөр буюу 355 мянган төгрөг бол Хөвсгөлд хамгийн бага буюу 190 мянган төгрөг байна.

зураг
 

Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30 сая хээлтэгч малын 15.5 сая (51.8%) нь 2024 оны эхний таван сард төллөсөн байна.

Эм хонины 56.6 хувь, эм ямааны 50.0 хувь, ингэний 28.5хувь, үнээний 44.0 хувь,гүүний 36.2 хувь нь төллөжээ.

Цагаан ноолуурын хувьд нэг килограммын үнэ Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 160 мянган төгрөг бол Сүхбаатар, Булган аймагт хамгийн бага 115 мянган төгрөг байна.