Уншиж байна ...
Зураг
Зураг

Сонгуулийн сурталчилгааны зардал баялаг бүтээгчдийн орлого болов

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 6 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Сонгуулийн сурталчилгаа эхэлж, Монгол Улс даяар өргөн цар хүрээтэй нээлтийн арга хэмжээнүүд үргэлжлэх энэ цагт Говь-Алтай аймгийн Ардчилсан намын нээлт нүдэнд содон харагдана.

Баруун бүсэд буюу 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Одонгийн ЦОГТГЭРЭЛ нь Говь-Алтай аймгийн оёдолчдоор ухуулагчдад зориулсан хувцсаа хийлгэж, үндэсний хэв загварын хувцастай олон залуус нээлтэд оролцсон нь анхаарал татна. Энэхүү компанит ажил нь Говь-Алтай аймгаар зогсохгүй Увс, Завхан, Ховд аймгуудад ч мөн адил хэрэгжиж, Ардчилсан намын ухуулагчдын хувцсыг хийлгэх аж.

Одонгийн Цогтгэрэл нь сонгуулийн компанит ажлынхаа хүрээнд импортын фудболка, малгай зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, гадаадын валютыг дэмжихээ халж, баялаг бүтээгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй хэмээн үздэг билээ. Энэ ч утгаараа тэрбээр сүүлийн 4 жилд Увс аймагт хэрэгжүүлсэн “Шинэ хөдөө-Увс” төслөөрөө 12 тэрбумын шинэ орлогын эх үүсвэрийг бий болгож, хоршоодыг дэмжин ажилласан.

зураг
 
зураг
 

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, орон нутгийн иргэдийн орлогод нь нэмэр болохуйц хөрөнгө оруулалтыг хийх бодлогыг алхам тутамдаа баримталдаг тэрбээр энэ жилийн сонгуульд төр нь шударга, иргэн нь хүсэл мөрөөдөлтэй, иргэн нь орлоготой нийгмийг бий болгохоор ИРГЭН НЬ БАЯН МОНГОЛ гэх уриатайгаар сонгуулийн компанит ажлаа хийж байна.

Аймаг бүрд ухуулагчдын хувцсыг оёулж байгаа үйл хэрэгт нь нутгийн иргэд, хувиараа бизнес эрхлэгчид сэтгэл ханамж өндөр үлдэж байгаа нь дамжиггүй.