Уншиж байна ...
Зураг
Зураг

"Бээжингийн Зам харилцааны их сургууль"-ийн бакалаврын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Х.Дэлгэрмөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд "Бээжингийн Зам харилцааны их сургууль"-ийн бакалаврын сургалтад төмөр замын тээврийн удирдлага, авто зам, гүүрийн инженер, тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлээр нийт 20 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Шалгарсан оюутнууд сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөх юм. Харин оюутны байрны төлбөр, амьжиргааны зардал, тээврийн зардал болон бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Эхний жил хятад хэлний бэлтгэлд БНХАУ-ын Чанчун хотод суралцах бөгөөд хэлний бэлтгэл төгссөн оюутан Хятад хэлний HKS шалгалтын 5 болон түүнээс дээш оноог авсан тохиолдолд дараагийн жилээс Бээжингийн зам харилцааны их сургуульд сонгосон мэргэжлээр суралцана.

Тавигдах шаардлага:

  • Тэтгэлэгт хамрагдах суралцагч 18 нас хүрсэн байх
  • Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дундаж оноотой суралцаж төгссөн төгсөгчид /Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай/ хамрагдана
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэлд амжилттай суралцаж төгссөн, хятад хэдний HSK шалгалтын 5 болон түүнээс дээш оноотой суралцагч.

Анхан шатны бүртгэлд бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:

  • Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Сүүлийн жилийн дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хятад хэлний HKS шалгалтын 5 ба түүнээс дээш онооны гэрчилгээний хуулбар /хэрвээ байгаа бол/

БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл анги төгсөгчид:

  • Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний хуулбар, дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хятад хэлний HKS шалгалтын 5 ба түүнээс дээш онооны гэрчилгээний хуулбар

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид:

  • Цахим өргөдөл; /Өөрийн болон эцэг эхийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг тодорхой тавьсан байх/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

Тавигдах шаардлагыг хангаж буй хүмүүс зургаадугаар сарын 26-ны 12:00 цаг хүртэл www.erthub.mn хаягаар бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-263171 утсаар холбогдож авна уу гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.