Өнгөрсөн хүүхдийн баяраар БНСУ-ын сүлжээ кофе шоп Coffee namu-гийн гурав дахь салбар албан ёсны нээлтээ хийж, баярт мөчөө хүүхэд багачуудын хамтаар дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Тус сүлжээ анхны салбараа Парисын гудамж буюу Буянгийн зам дагуу, удаах салбараа талбайн зүүн талын Сентрал тауэрт нээснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, аль хэдийн үйлчлүүлэгчдийн очих дуртай газруудын нэг болсон билээ.
Тэгвэл энэхүү гурав дахь салбар Хан-Уул дүүргийн Гэрлүг Виста хотхоны зүүн талын 58/7 блокт нээгдэж, оршин суугчдын төвлөрлийн бүсэд ойртжээ.
Ерөнхийдөө Coffee namu-гийн салбаруудын интерьер чиг хандлага нь засаж янзлаагүй юм шиг “naked” тааз, минимал загварын модон ширээ сандал, зөөлөн шаргал гэрэлтүүлэг байдаг бөгөөд “энэ мөч”-өө мэдрэхэд ая тухтай, намуун орчин бүрдүүлэх үүднээс жааз хөгжим эгшиглэдэг.
Харин энэхүү Гэрлүг Вистагийн шинэ салбарын хувьд галерей шиг хуваагдсан, олон ханатай хийгээд зохион байгуулалтын хувьд бусдаасаа илтэд ялгарахуйц, өвөрмөц хэлбэртэй. Тэрхүү олон ханандаа “Амьдрал бол энэ мөч” хэмээх өөрсдийн философио тунхаглаж, “энэ мөч”-ийн чухлыг сануулсан гоёмсог артуудаа өлгөсөн нь үнэхээр л галерейд суугаа мэт мэдрэмж төрүүлнэ.
Мэдээж дөнгөж хуурсан, шинэхэн кофены үнэр бол эндэхийн нэрийн хуудас. Coffee namu-гийн маш чухал давуу тал нь тэд сайн чанарын кофег татан авч, түүнийгээ өөрсдөө хууран, 70 гаруй жилийн түүхтэй, дэлхийд тэргүүлэгч Mazzer брэндийн бутлах машин дээр буталж, 96 жилийн түүхтэй, алдарт La Marzocco брэндийн эспрессо машин дээр чанадаг.
Мөн артизан буюу түлхүү гар аргаар урласан, хүнсний нэмэлтгүй, амтат бялуунууд, Nomadd брэндийн аксессуар хэрэгслүүд, Номад Паблишингийн номуудыг худалдаалдаг.
Хэрэв та тав тухтай орчинд амьдралынхаа “энэ мөч”-ийг анзаарч, амтат бялуу, сайн чанарын кофегоор үйлчлүүлэхийг хүсвэл Coffee namu-гийн Гэрлүг Виста, шинэ салбараар ороод гараарай. Coffee namu-гийн хамт олон салбаруудаа тэлж, танд улам ойртсоор буйг дуулгахад таатай байна.
Хаяг:
Утас: 7772-4422
www.facebook.com/coffeenamumongolia
www.instagram.com/coffeenamumongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!