ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хөлөг сарны цаад талаас хөрсний дээж цуглуулаад дэлхий рүү буцах замдаа гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сарны дэлхий рүү хардаггүй алслагдсан хэсгээс чулуулгийн дээж амжилттай цуглуулсан хөлөг нь буцах замдаа гарсныг Хятадын сансар судлалын байгууллага мэдээлжээ.

Chang’e-6 хөлгийн дээж цуглуулагч модуль Бээжингийн цагаар Мягмар гарагийн 7:38 цагийн үед сарны гадаргаас хөөрч, дэлхий рүү буцах замдаа орсныг тус улсын төв телевиз мэдээлсэн байна.

Уг робот модуль Ням гарагт сарны өмнөд туйлд байдаг аварга том тогоонд газардсан юм.

Хятад улс одоогоор сарны цаад талд хөлгөө буулгасан дэлхийн цорын ганц улс хэвээр байгаа. 2019 онд эхний удаа энд судалгааны станцаа буулгасан бол сая хоёр дахь удаагаа дээж цуглуулах модулийг буулгасан юм.

Модулийн газардсан болон буцаж хөөрсөн үйл явдлыг Хятадын Сансар Судлалын Үндэсний Захиргаа “хүн төрөлхтний сарны судалгаанд урьд өмнө гараагүй үзэгдэл” гэж тодорхойлжээ.

Сарны дэлхий рүү хардаггүй цаад талд хөлөг буулгахад маш хэцүү гэдэг.

Хятадын судлаачид тэнд байгаа станцтайгаа холбоо тогтоохдоо сарны тойрог замд байрласан релэй хиймэл дагуул ашигладаг юм.

Хятадын хөлөг сарны энэ хэсгийн хөрс, чулуулгийн дээжийг дэлхийд анх удаа авчирвал энэ нь судалгааны маш чухал материал болох ажээ.

Өмнө нь АНУ болон Хятадын хөлгүүд сарны нүүрэн талаас дээж авчирч байсан ч энэ удаагийн дээж бүтэц найрлагын хувьд тэс өөр байх ёстой гэж судлаачид үзэж байна.

Газардагч модуль сарны гадаргаас дээж цуглуулж дууссаныхаа дараа робот гартаа Хятадын төрийн далбааг бариад даллаж буйг харуулсан дүрс бичлэгийг тус улсын төв телевиз үзүүлжээ.

2 кг орчим сарны дээжийг агуулсан капсул энэ сарын 25-ны өдөр Өвөр Монголын нутагт газардах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Дээж цуглуулсан Айткений сав газар нь сарны төдийгүй нарны аймгийн одоогоор мэдэгдэж буй хамгийн том тогоо юм.

Солирын мөргөлтөөс үүссэн энэ тогоонд сарны цөмөөс ил гарсан маш эртний чулуулаг байдаг гэж эрдэмтэд үздэг.

Тиймээс нарны аймгийн үүсэл хөгжлийг судлахад чухал материал болох юм.

Авчирсан дээжээ эхлээд Хятадын эрдэмтэд судлах бөгөөд дараа нь дэлхийн бусад улсуудын судлаачидтай хуваалцах гэнэ.

Хятадын Chang’e-5 хөлөг 2020 онд сарны нүүрэн хэсгээс 1.7 кг орчим дээж авчирч байв.

Үүнээс өмнө зөвхөн АНУ-ын Apollo хөлөг ийм дээжийг дэлхийд авчирч байжээ.

2019 онд Chang’e-4 хөлөг сарны цаад талд бууснаар Хятад улс дэлхийд анхдагч болсон юм. Тус улс одоо 2030 оны орчимд анхны сансрын нисгэгчээ саран дээр буулгахаар төлөвлөж байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.144] 2024/6/6
20 жил балбаж хийсэн муу Луна-25.😆
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/6
Хөөрхий муу АНУс пуужин ... Хөөрөөд л шууд дэлбэ. Эсвэл шууд далай руу.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.174] 2024/6/6
АНУ гол нь орос хятад шиг пуужин биш дахин ашигладаг пуужин ашиглах гээд л тэр нь дэлбэрч бариад байгаа юм
0 | 0 Хариулах
Poker site zarna [139.5.219.27] 2024/6/5
Покер сайт зарна. Telegram-аар холбогдоорой:' link: https://shorturl.at/FVSDu
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.38] 2024/6/5
Хөөрхий муу ЛУНА25🤣🤣🤣
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.253] 2024/6/5
Хөдөө уулын мухарт нэг шизотой монгол өвгөн ангараг гаригийн талаар судалж байсан олон жилийн өмнө.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.32] 2024/6/5
Хар тамхи татаж мансуураа юу илжиг минь
1 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/6/5
Эхлээд өөрсдөө судлаад, хэрэгтэй чухам мэдээлэл байвал нууж авч үлдэх гэж байгаа юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/6/5
МОЯА НАР ХЯТАДУУД МОНГОЛЫГ ЭЗЭЛНЭ ГЭДЭГ ХЭДЭН МЯНГАН ЖИЛИЙН ӨМНӨХ МӨРӨӨДЛИЙГ НЬ ЯРИХ ДУРТАЙ. ХАН ЧИН ГҮРНИЙ ҮЕД Л ХЯТАДУУД УМАРДЫГ БУЮУ ЗЭРЛЭГ МОЯА НАРЫГ ЭЗЭЛЖ, БУУЛГАЖ АВАХЫГ ХҮСДЭГ БАЙСАН БАЙХ. ГЭВЧ ТЭД ОДОО САР БОЛОН САНСАРЫГ ЭЗЛЭХ ГЭЭД ЯВЖ БАЙНА, УЛНЫ МОНГОЛ ОГТХОН Ч СОНИН БИШ. ХАРИН САНСАР ОГТОРГУЙ, ШИНЖЛЭХ УХААН АСАР ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БАЙСАН САЙХАН ОРОС ОРНЫГ ПУТИН МОНГОЛ ШИГ УЛ БОЛГОЖ ГҮЙЦЛЭЭ. ТЭД ОДОО ЮУН САНСАР ОГТОРГУЙ МАНАТАЙ, ЯАЖ ГАЗ БИЕНЗИНЭЭ БОРЛУУЛЖ МӨНГӨ ОЛОВ ВЭ ГЭЖ ТОЛГОЙГОО ГАШИЛГАЖ, ЧАДАХГҮЙ БАЙЖ ХАЖУУ ХАВИРГАНЫХАА УЛСЫГ ЭЗЭЛЖ, ГАЗАР НУТГАА ТЭЛЭХ ГЭСЭН ДУНДАД ЗУУНЫ ҮЗЭЛ СУРТАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА.
4 | 3 Хариулах
Зочин [202.9.46.228] 2024/6/5
Чам шиг шизотой оркууд юу ч ойлгохгүй
1 | 3 Хариулах
Зочин [202.126.90.131] 2024/6/5
МОЯНАР ГЭЖ ЛОГИК УХААН БАЙХГҮЙ ЦАГААН ЦААС НУУДШД
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.228] 2024/6/5
Өөрийгөө хэн гэж бодсон эргүү мояа вэ? 😂😂😂
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.32] 2024/6/5
Чам шиг шээснүүд 90 онд нэг л өдөр олон жил нуугдаж байсан шохунууд гэнэт сэлэнгийн вокзал дээр гарч ирээд эрхүү улан үд явна гэж сайраг сайраг хийж бгаад хил ч гараагүй байх даа дээрэмдүүлж гарсан хойноо ч дээрэмдүүлж нүүрсчид гэж нэр хүртэж цигануудад давхар налуг төлж байвдаа дудран минь
0 | 0 Хариулах
turbaa tatsnuu [66.181.178.222] 2024/6/5
ene yahwee boroo oropod jiveed bnaa
1 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.92.248] 2024/6/5
Сар ингээд хөөрхий Хятадынх болжээ !
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.175] 2024/6/5
Янкуудын уусан вискиний шил байсан гэж байна шүү, америкууд саран дээр буусан нь үнэн бүлж таарлаа.
0 | 1 Хариулах
Зочин [103.168.34.190] 2024/6/5
Хятад нь Орос Америкийн чадаагүйг чаддаг болжээ, бид наана худлаа муулсаар цагуураа бараг бүх эд барагаа урдаас зөөж байгашд
6 | 6 Хариулах
Зочин [66.181.180.155] 2024/6/5
Монголыг эзлэх гэж байгаан
0 | 7 Хариулах
Зочин [202.9.46.228] 2024/6/5
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хятадын төрийн дуулал эгшиглэдэг болсон байна. Монгол аажим аажмаар хятадын мэдэлд шилжиж байгаа нь харамсалтай.
1 | 6 Хариулах
Зочин [66.181.180.155] 2024/6/5
Гол нь танк
0 | 4 Хариулах
Зочин [66.181.179.32] 2024/6/5
Угаасаа 57 дахь үндэстэн нь болсон зүүнбаян шиг цэргийн том хот жининд өмнөговиос 30..иад онд дүрвэсэн новшнууд дүүрэн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.71] 2024/6/5
Монголын хөлөг МАНдахаар сар луу Ангараг руу хөөрөхөд бэлэн болжээ.
0 | 1 Хариулах
зочинбид [66.181.177.11] 2024/6/5
бид утаа нүүрсээ ярьсаар байх хооронд зарим улс сөрыг судлаад л
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2024/6/5
Худлаа яриж далимдуулж байгаад монгоыг эзлэх гэж байхгүй юу
0 | 0 Хариулах