ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орон гэргүй, эмзэг бүлгийн иргэд сайн дурын цэвэрлэгээний ажилд оролцон Хун нуур орчмыг цэвэрлэжээ

ikon.mn
2024 оны 6 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч зорилтот бүлгийн иргэд, албан хаагчид нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр СХД-ийн Авто худалдааны төвийн баруун талын Хун нуур орчмын 10,000 гаруй м2 талбайд сайн дурын цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

Хун нуурын эрэг орчим маш их хэмжээний бохирдол, том жижиг хогт дарагдсан байсныг цэвэрлэж, СХД-ийн Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-тай хамтран 1 машин хог ачуулжээ.

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс олон нийтэд эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж хамгийн чухал нь ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг уриалж байгаа аж. 

Нийгмийн хамгааллын тусгай төв нь өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн орон гэргүй иргэдийг түр хоноглох байр, халуун хоол цайны үйлчилгээнд хамруулж, эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.

Фото: 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.66.101] 2024/6/4
монголын баруунаас зүүн, хойноос урагш өндөр хурдны галт тэрэг явдаг болгомоор юм. машин бол хамгийн аргаа барсан тээврийн хэрэгсэл шдээ
1 | 3 Хариулах
зочин [43.242.241.151] 2024/6/4
Сайхан мэдээ байна.Бүгдэд нь баярлалаа. Одоо машин тоног төхөөрөмжөөр хангаад хот орчмын нууруудын цэвэрлэгээ хийдэг төсөвтэй ажлаар энэ хүмүүсийг зохион байгуулж ажлуулах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.160] 2024/6/4
Баярлалаа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.228] 2024/6/4
Урин дулааны улирал эхэлж байгаа үед оркууд хөдөө орон нутгаар соёлтой аялж, хогоо ил задгай хаяж явахгүй, хогоо уутанд шуудайнд хийгээд хогоо машиныхаа багажинд хийгээд аймгийн төв эсвэл сумын төвийн хогийн саванд хаядаг болмоор байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.152] 2024/6/4
Уг нь сайхан тохижуулчихвал ёстой хөөрхөн нуур байна ш дээ.
3 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/6/4
сайн байна уу, 46.152. Харин тийм. Надад ч гэсэн тэгж санагдаад.
0 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/5
архичдын орон болно. хаана гайгүй газар байна тэнд архичид цуглаад байдаг
0 | 0 Хариулах