15:20 2024/05/30
Хянан шалгах түр хорооны Шинжээч ашигт малтмал экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр "2023 оны байдлаар нийт экспортлогчдын 14.3 хувь нь татварын тайлангаа илгээгээгүй гэсэн судалгаа гарсан.
2022 онд тусгай зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгж 57 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 12 аж ахуйн нэгж 151 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй байна. Тайлагнаагүй нийт аж нэгжийн дийлэнх хувь нь жонш экспортлогчид байсан.
Тэгвэл 2023 оны тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж 79 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 20 аж ахуйн нэгж 243 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй.
2022, 2023 онд ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүд дундаас зөвхөн жоншны салбарыг авч үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалтын судалгааг тооцсон. Ингэхэд 2022 онд 5.7 тэрбум төгрөг, 2023 онд 3.1 тэрбум төгрөгийн АМНАТ тайлагнаагүй буюу төсөвт төлөөгүй байна.
2022 онд болон он дараалан экспорт хийсэн боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцуулж байна. Үүнд
Тус компанийн эцсийн эзэмшигч П.Хурцбилэгт гэх иргэн нь хоёр аж ахуйн нэгжийг эзэмшдэг бөгөөд "Ди Жи Ти энд Эм" ХХК нь 2018-2023 оны хооронд тасралтгүй экспорт хийсэн боловч тайлагнаагүй.
Мөн хамгийн өндөр өртэй, насжилт өндөртэй хяналтын өртэй аж ахуйн нэгжүүдийг танилцууллаа.
14:19 2024/05/30
Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн үдээс хойш сонсголоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
15:20 2024/05/30
Хянан шалгах түр хорооны Шинжээч ашигт малтмал экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр "2023 оны байдлаар нийт экспортлогчдын 14.3 хувь нь татварын тайлангаа илгээгээгүй гэсэн судалгаа гарсан.
2022 онд тусгай зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгж 57 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 12 аж ахуйн нэгж 151 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй байна. Тайлагнаагүй нийт аж нэгжийн дийлэнх хувь нь жонш экспортлогчид байсан.
Тэгвэл 2023 оны тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж 79 мянган тонн, тусгай зөвшөөрөлгүй 20 аж ахуйн нэгж 243 мянган тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй.
2022, 2023 онд ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортолсон боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүд дундаас зөвхөн жоншны салбарыг авч үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалтын судалгааг тооцсон. Ингэхэд 2022 онд 5.7 тэрбум төгрөг, 2023 онд 3.1 тэрбум төгрөгийн АМНАТ тайлагнаагүй буюу төсөвт төлөөгүй байна.
2022 онд болон он дараалан экспорт хийсэн боловч тайлагнаагүй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг танилцуулж байна. Үүнд
Тус компанийн эцсийн эзэмшигч П.Хурцбилэгт гэх иргэн нь хоёр аж ахуйн нэгжийг эзэмшдэг бөгөөд "Ди Жи Ти энд Эм" ХХК нь 2018-2023 оны хооронд тасралтгүй экспорт хийсэн боловч тайлагнаагүй.
Мөн хамгийн өндөр өртэй, насжилт өндөртэй хяналтын өртэй аж ахуйн нэгжүүдийг танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!