“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд зургаан гэрчийг дууджээ.
Сонсголд ирсэн гэрчүүд:
Худалдан авсан автобуснуудыг сурвалжилсан мэдээний талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.
Zyle Motors корпорац (Daewoo bus)-ыг Хятад улсаас сэлбэг хэрэгслээ татан авч, Вьетнам дахь үйлдвэрт нийлүүлэн автобус үйлдвэрлэдэг гэсэн ташаа мэдээлэл өгч, бидний бизнесийн нэр хүнд сөргөөр нөлөөлж байна. Дээрх худал мэдээлэлтэй холбоотой Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн хэвлэл мэдээллийн төлөөллүүд мөн Монгол Улсын сайд, дарга нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй багийг БНСУ дахь Zyle Motors корпорацын үйл ажиллагаа, сэлбэг хэрэгслийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон Вьетнам дахь автобусны үйлдвэрлэлийн явц, дэвшилтэт технологи, найдвартай ажиллагааны талаар газар дээр нь бодитоор танилцах хүсэлт ирүүлжээ.
Уг урилгын дагуу "Тэнүүн-Огоо" компанийн зүгээс МҮОНРТ-ийн удирдлагуудад хандсанаар сэтгүүлч Д.Сүхбаатар болон зураглаач Ц.Адъяа нарыг томилсон аж.
Шинжээчид томилолтын зардлыг хаанаас гаргасан талаар тодруулахад МҮОНРТ-ээс зардал гараагүй, урилга өгсөн цаад газраас буюу Zyle Motors компаниас "Тэнүүн-Огоо" компаниар дамжуулан зардлыг нь гаргасан болохыг тогтоожээ.
Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сарын 25-нд "Энэ онд үйлдвэрлэсэн Daewoo брэндийн 600 автобус үйлчилгээнд явна", есдүгээр сарын 27-нд "Нийтийн тээвэрт шинээр явах 80 автобус Монголд орж ирлээ" гэсэн гарчигтай хоёр мэдээ бэлтгэсэн аж.
Мөн есдүгээр сарын 29-нд "Автобус худалдан авах ажиллагааг нууцад хамруулаагүй", дараагийн өдөр нь "Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа" гэх мэдээг олон нийтэд дамжуулсан. Шинжээчдийн баг МҮОНРТ-ийн удирдлагуудаас тайлбар шаардахад "Сурвалжлах баг тухайн мэдээг сурвалжлах үед под текстийн алдаа гаргасан, өөрөөр бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь бүгд эх сурвалжтай" гэсэн тайлбар өгчээ. Мөн Түгжрэл бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж, гарын үсэг зурсан асуудал байхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!