Сургууль, цэцэрлэг тарж хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Ингэхдээ хүүхдийг буруу тээвэрлэснээс осолд өртөж, амь насаа алдах тохиолдлууд гардгийг ТЦА-наас анхаарууллаа.
Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд "Зам тээврийн ослын дийлэнх буюу 70-80% орон нутгийн замд гарч байна.
Машин дотор хүүхдийг буруу тээвэрлэснээс 2022 онд 70 гаруй хүүхдийн амь нас хохирсны 53 нь орон нутгийн замд, 2023 онд 50 гаруй хүүхдийн амь нас хохирсноос 30 гаруй нь орон нутгийн замд зорчигч хэлбэрээр явж байгаад амь нас хохирсон харамсалтай ослууд гарсан.
2024 оны эхний улиралд 10 хүүхдийн амь нас хохирсон.
Хүүхдийг буруу тээвэрлэж буй тохиолдлууд:
Нэгдүгээрт: машины урд суудал дээр эцэг, эхчүүд өөрсдөө бүсээ зүүсэн хэрнээ хүүхдээ бүсгүйгээр өвөр дээрээ суулгасан байдаг. Энэ үед зам дээр ямар нэгэн саад гарахад өөрсдөө урд цонхоо мөргөн гэмтэж үлдэхэд хүүхэд цонхоор шидэгдэн унахдаа гэмтэл авснаас үхэлд хүргэх байдлыг бий болгож байна.
Хоёрдугаарт: 10 хүртэлх насны хүүхдийг автомашины ард талын суудал дээр зориулалтын суудалд суулгаагүйгээс ямар нэг осол болоход хүүхэд шидэгдэж, амь нас хохирч байна. Хүүхдийг буруу тээвэрлэснээс осолд өртөж байгааг анхаарах хэрэгтэй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!