ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-д тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Хөх хот

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Бакалаврын хөтөлбөрт нэг жилийн хэлний бэлтгэл, дөрвөн жилийн үндсэн сургалт багтана.

Нэг. Тавигдах шаардлага:

  • Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.

Хоёр. Тэтгэлэгт багтах зардал:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зардал багтана:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байрны төлбөр
  • Амьжиргааны тэтгэлэг /сарын 2,500 юань/
  • Эрүүл мэндийн даатгалын зардал

Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.

Гурав.Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:

Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос хоёр сургууль хоёр мэргэжлийг сонгох бөгөөд сургуулиуд өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалтыг хийх болно.

2024 оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ.

2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах

  • их дээд сургууль
  • мэргэжил
  • бүртгэл
  • бүрдүүлэх бичиг баримт
  • сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу.

 

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам