Монгол хэвлэл мэдээллийн салбарт олон улсын стандартууд нэвтэрсээр байгаа билээ. Үүний нэг жишээ “Eagle news” мэдээллийн телевиз CNN агентлагийн албан ёсны түнш болсноо өнөөдөр зарлалаа.
“Eagle news” телевиз 2013 онд CNN агентлагийн стандартаар мэдээгээ бэлтгэх, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийжээ.
Харин энэ онд албан ёсны түнш болохын хувьд хийж буй анхны ажлаа сургалтаас эхэлж байгаа юм байна.
“CNN хүний амьдралын түүхийг бичдэг газар. “Eagle news” телевиз ч CNN шиг ажиллахыг зорьж байна. Бидний хувьд CNN “баатар”
Дэлхийд алдартай сэтгүүлч, продюссерууд болох Паулин Чью, Дэвид Молко, Арми Жарин Беннет нар Монгол улсад хүрэлцэн ирж “Eagle news” телевизийн сэтгүүлчдэд хоёр өдрийн сургалт хийх юм байна.
“Монгол Масс Медиа” группын гүйцэтгэх захирал А.Амундра өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “CNN хүний амьдралын түүхийг бичдэг газар. “Eagle news” телевиз ч CNN шиг ажиллахыг зорьж байна. Бидний хувьд CNN “баатар” юм” гэлээ.
Харин гадны зочид манай оронд хүрэлцэн ирсэндээ мөн CNN-ийн олон жилийн туршлагыг Монголын сэтгүүлчидтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!