Монголын их дээд сургуулийн 54 баг, 1000 гаруй оюутан тамирчид хагас жилийн хугацаанд өрсөлдөж, 2024.04.28-30ны өдрүүдэд UG Arena-д аваргаа тодруулсан юм.
“Division 1”-н - Эмэгтэй төрөлд өнгөрсөн жилийн аварга болох МУИС-ийн “Шонхрууд” баг аваргаа хамгаалж, - Эрэгтэй төрөлд 2016, 2017, 2018 онуудад дараалан түрүүлсэн СИТИ их сургуулийн “Аянга” баг лигийн АВАРГА багаар шалгарч, шилдгүүдээр тус тус тодорлоо. Лигийн хамгийн сүүлийн тоглолт, хамгийн халуухан тоглолт болсон! Оюутны лигийн түүхэнд нийт 12 удаа, сүүлийн 8 улиралд 7 удаа финалд шалгарч, нийт оюутны лигт 5 удаагийн аваргаар шалгарч байсан МУИС-ийн “Шонхрууд” багийн эсрэг СИТИ их сургуулийн хүчирхэг “Аянга” баг халз тулсан билээ.
Аваргын төлөө шалгаран үлдсэн ааг омог, хүч тэнхээ, ур чадварын манлай болсон лигийн шилдэг залуусын өрсөлдөөн ширүүхэн болж, төгсгөлийн мөчид СИТИ их сургуулийн “Аянга” баг илүү байж дахин нэг удаа аварга багаар ийнхүү шалгарч чадлаа. Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбооны ээлжит улирлын тоглолт ийнхүү өндөрлөж байна.
Тэмцээний 3 өдрийн турш Капитрон банк нь сагсан бөмбөгийн спортыг сонирхогч хүүхэд, залууст эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэдэг хүн бүрд зориулсан “Just Move”картаа танилцуулсан ба Монголын дээд лигийн үнэ цэнтэй тоглогч, Капитрон банкны менежер, APES багийн ахлагч М.Өлзий-Орших банкны бүүт дээр ажилласан. Тэрээр “Just move” карт захиалсан харилцагчдад өөрийн гарын үсэгтэй жерси болон бөмбөг бэлэглэн, гэрэл зургаа хамтдаа авхуулсан билээ.
БИ БИШ БИД! БАЯРЛАЛАА! "Эрүүл идэвхтэй амьдралыг эрхэмлэгч хүн бүрд - Just move" "Капитрон оюутны лиг 2023-2024" Монголын Оюутны Сагсан бөмбөгийн лигийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Капитрон банк байлаа.
Нийт оюутан тамирчид, тэдний багш дасгалжуулагчид, гэр бүл, аав ээжид нь болон Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоонд баяр хүргэж, талархал илэрхийлье!
Ухаалаг Ирээдүйн Зүгт -Капитрон банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!