Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол хэл бичгийн шалгалтад 35,680 суралцагч хамрагджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол хэл бичгийн шалгалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Улсын хэмжээнд уг шалгалтад 35,680 суралцагч хамрагджээ. Эдгээрийн 17,450 нь орон нутагт бол 15,761 нь нийслэлд шалгалтаа өглөө. Харин өмнөх оны төгсөгч 2.469.

Хүйсийн хувьд 15,783 эрэгтэй, 19,897 эмэгтэй. Монгол хэлний шалгалтад Хөвсгөл аймгаас хамгийн олон буюу 1,464 шалгуулагч бүртгүүлсэн бол Говьсүмбэр аймгаас 192 байгаа нь хамгийн цөөн.

Монгол хэл бичгийн шалгалтдаа 400 оноо авснаар цааш их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээгддэг. 

"Шалгуулагч нь “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны болзол 400 оноог хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.

Харин монгол хэл, бичгийн шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их сургуульд элсэхгүй" гэдгийг БҮТ-ийн захирал Л.Ганбат мэдээлж байсан юм.