Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15.3 км нүхэн гарц бүхий авто зам барихаар болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий авто зам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Тус ажлын хэсгийг Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахлах аж. Мөн Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллах бөгөөд нарийн бичгийн даргын үүргийг Улаанбаатар хотын Захирагч гүйцэтгэх юм.

Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Одоогоор Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.3 км нүхэн гарц бүхий авто замын урьдчилсан судалгааг хийж байгаа талаар Засгийг газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.