ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Явган хүний зам дээр тавьсан машины зургийг Фэйсбүүкийн "Цахим замын цагдаа", "Paparazzi+traffic Mongolia" групп руу илгээгээрэй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Явган хүний зам гарц дээр машинаа байрлуулсан жолоочийг цагдаагийн байгууллагад хэрхэн мэдээлэх талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-аас тодрууллаа. 

Тэрбээр "Олон нийтийн цахим сүлжээнд замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтэй холбоотой мэдээлэл тавигдвал ТЦА-аас шалгаж, арга хэмжээ авч байгаа. 

Зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2-д заасны дагуу Тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх буюу 20,000 төгрөгөөр торгоно.

Мөн "Цахим замын цагдаа" болон "Paparazzi+traffic Mongolia" гэсэн фэйсбүүкийн групп руу хаяг байршил, он сар өдрийг нь тодорхой бичсэн зураг илгээвэл хариу арга хэмжээ авдаг. Тэгэхээр иргэд дээрх групп руу зөрчил гаргасан жолоочийн мэдээллийг илгээгээрэй. 

Заримдаа хүмүүс хаяг байршилгүй, авто машины улсын дугаар нь бүдэг дарсан зураг явуулдаг. Энэ тохиолдолд зөрчил гаргасан жолооч нарт ямар нэгэн хариу арга хэмжээ авах боломжгүй.

Түүнчлэн иргэд энэ талаарх зөрчлийг E-Рolice аппликэйшнээр мэдээлэх боломжтой. Зөрчлийг илгээхдээ байршил тогтоогчоо асаахгүй бол хаана гарсныг мэдэх боломжгүй тул мэдээллүүд нь хүчингүй болдог" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
69
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
52 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг