Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас гуравдугаар сарын 12-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Гуравдугаар сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас орно.
Түүнчлэн
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус хүрнэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаарна.
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна.
Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэдгийг мэдээлэв.
Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!