Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

УДБЭТ: "Макбет" дуурийг Монгол Улсын бахархал болсон дэлхийн шилдэг баритон дуулах гэж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардын Жүжигчин, "The Lyric's Oscars" шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин эх орондоо "Макбет" дуурийг амилуулж мөн “Gala Concert” зохион байгуулах болсон талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Ж.Вердийн "Макбет" дуурь энэ сарын 9-нд болох бол Гала тоглолт нь маргааш нь буюу 10-ны өдөр болох юм байна. 

Уг тоглолтод дуурийн театрын шилдэг уран бүтээлчид оролцож дэлхийн суут хөгжмийн зохиолчдын оргил болсон бүтээлүүд дуулагдах юм байна. Мөн Монголын уран бүтээлчдийнхээ бүтээлээс дуулна гэдгийг дуучин Э.Амартүвшин онцолж байв. 

Түүний хувьд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр /УДБЭТ/-таа дуулаагүй долоон жил болсон аж. 

Тоглолтод УДБЭТ-ын гоцлол, найрал дуучид, симфони оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. 

Ж.Вердийн "Макбет" дуурийн хувьд өнгөрсөн жил манай улсад тоглогдож байсан ба 176 жилийн дараа монголд төдийгүй Азид дахин амилсан. 1947 он болон 1965 оны хоёр хувилбарыг нийлүүлж тавигдаж байгаагаараа онцлог гэдгийг УДБЭТ-ын уран бүтээлчид онцолж байлаа. 

Уг дуурийг Монгол Улсын бахархал болсон дэлхийн шилдэг дуучнаар дуулуулах гэж байгаа нь алдаж болохгүй боломж учир дэргэдээс нь ирж, ур чадвар, авьяас билгийг нь сонсохыг урьж байна гэв.