Уншиж байна ...

Гуравдугаар сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. 

  • 1-нд 15:00 цагаас “Малчин түмэндээ тусалъя” хандивын үйл ажиллагаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 2-нд 13:00 цагаас Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 3-нд 13:00 цагаас Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 16-нд 13:00 цагаас “Үндэсний алтан цом 2024 - Бүх одод"-ын барилдаан,
  • 17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 19-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • 22-нд 11:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • 23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан "БЕСТ ЦОМ"-ын төлөөх Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн интертайнмент барилдаан,
  • 24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.