Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр” зарлагдлаа

ikon.mn
2024 оны 2 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

“Оюу толгой” компани нь хайгуул судалгааны үе шатнаас эхлүүлэн 2003 оноос байгаль орчны асуудалд анхаарал хандуулж ирсэн. 

“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс 2023 онд 20 нас хүрсэн. Тус хэлтсээс 20 жилийн хугацаанд хуримтлуулсан үнэт мэдлэг, сайн туршлагаа уул уурхайн салбарын байгаль орчны чиглэлийн ажилтан, мэргэжилтнүүдтэй хуваалцах, улмаар улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайг цогцлооход дэмжлэг үзүүлэх зорилготой “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-өө зарлаж байна. Дөрвөн сарын турш үргэлжлэх уг хөтөлбөрийн хүрээнд оролцогчид өөрсдийн байгууллагад тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх юм. 

зураг
 

ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ: 

  • 2024 оны 3-р сарын 4-ний Даваа гарагийн 18:00 цаг хүртэл нээлттэй маягтаар материал хүлээн авах  
  • 2024 оны 3-р сарын 8-ны Баасан гарагт хөтөлбөрт хамрагдах оролцогчдыг шалгаруулах 
  • Оролцогч бүрд ментор томилж, менторшип зөвлөгөө, сургалтад хамруулах 
  • Оролцогчдыг “Оюу толгой” компанийн уурхайтай танилцуулах  
  • Оролцогчид өөрсдийн сонгосон асуудалдаа шийдэл, төлөвлөгөө боловсруулах 
  • Оролцогчид төлөвлөгөөний хэрэгжилтээ эргэн мэдэгдэх 

ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ:  

  • Хариуцлагатай уул уурхайн сайн туршлагаас суралцах 
  • Ажлын талбарт тулгардаг асуудалд бодит шийдэл олох 
  • Байгаль орчны талаар мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх 
  • Салбарын танилын хүрээгээ тэлэх 
  • Карьераа нэг шат ахиулах 

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Уул уурхайн компанийн байгаль орчны мэргэжилтэн байх 
  • Энэхүү хөтөлбөрт оролцохыг компани нь дэмжсэн байх (Жич: Уг хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд өөрийн компаниас дэмжсэн гэх албан бичгийг бэлтгэн ирүүлэх) 
  • Оролцогч дээрх сэдвийн хүрээнд өөрийн ажлын байранд тулгамдсан асуудлыг тодорхойлж, дэмжлэг авах хүсэлтэй байх 
зураг
 

СЭДЭВ: 

Оролцогчид дараах сэдвийн хүрээнд шийдэл боловсруулна. 

Зэрлэг амьтны судалгаа, хамгаалал 

  • Өндөр хүчдэлийн шугамын дагуух шувуудын үхэл хоргодлын мониторингийн арга аргачлал 
  • Бэлчээрийн чанарын судалгааны арга аргачлал 
  • Ховор шувуудын судалгаа 
  • Тууртан амьтдын нүүдэл хөдөлгөөний судалгаа (Сансрын дамжуулагчтай хүзүүвч) 
  • Хулангийн унаганы мэнд үлдэлтийн судалгаа 

Ургамлын судалгаа, хамгаалал 

  • Хайлаас, заг, тооройн судалгаа, хамгаалал 
  • Нөхөн сэргээлтийн арга аргачлал, нөхөн сэргээлтийн дараах мониторинг 
  • Ховор ургамлын судалгаа, хамгаалал 

Дүйцүүлэн хамгаалал 

  • Хууль бус антай тэмцэх төсөл 
  • Төмөр замын өргөст тор авах 

Газар ашиглалт 

  • Газар хөндөх зөвшөөрөл, хяналт 
  • Шимт хөрсний хадгалалт, мониторинг 

Уурхайн хаалтын төлөвлөгөө 

  • Нөхөн сэргээлт 
  • Төлөвлөгөө боловсруулахад анхаарах хүчин зүйл 
  • Уурхайн хаалтын зардал тооцох 

Хүрээлэн буй орчин 

  • Газрын доорх усны мониторинг 
  • Усны чанарын мониторинг 
  • Усны нөөцийн менежмент 
  • Хамтарсан мониторинг (Орон нутгийн иргэдтэй) 
  • Агаарын чанар мониторинг 
  • Тоос бууруулах төслийн үр дүн, арга аргачлал 
  • Хүлэмжийн хийн бүртгэл тооцоолол, бууруулах төлөвлөгөө 

Хог хаягдлын менежмент 

  • Хог хаягдлын менежмент, ОТ уурхайн Хог хаягдлын удирдлагын төв 
  • Аюултай хог хаягдлын менежмент 
  • Эрдсийн хаягдлын менежмент 

Тогтвортой хөгжил 

  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн – “Оюу толгой” компанийн “100 сая мод” хөтөлбөрийн төлөвлөгөө, арга аргачлал 
  • ЭМААБО-ны төлөвшлийг байгууллагадаа нэвтрүүлэх нь 
  • Зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем 
  • Байгаль орчны хууль эрхзүй, хэрэгжилт 
зураг
 

БҮРТГЭЛ: 

Та бүхэн ЭНД ДАРЖ нээлттэй маягт бөглөснөөр мэдээллээ илгээх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 89962016, 99212778 утсаар холбогдон авна уу.  

Танд амжилт хүсье! 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.