ВАЛЕНТИН: Гэртээ ЗҮРХЭН ШОКОЛАД хийх амархан арга
Гэгээн хайрын баяраар хайртай залуудаа, нөхөртөө зүрхэн шоколад хийж өгөхөөр төлөвлөж байна уу?
Тэгвэл танд зориулан гэрийн нөхцөлд зүрхэн хэлбэртэй шоколад хэрхэн хийх талаар зөвлөе.
Танд хэрэгтэй зүйлс:
- Шоколад 100 грамм (30 гаруй ширхэг хийх боломжтой)
- Сүүн крем 50 грамм
- Какао (хүссэн хэмжээгээрээ хийх)
- Хэв оруулагч (зүрхэн хэлбэр)
Хийх арга:
1. Эхлээд шоколадаа маш жижигхэн болгож хэрчинэ.
2. Дараа нь сүүн кремээ саванд хийж, хайлуулна. (буцлахаас нь өмнө галаа унтраагаарай)
3. Үүний дараа нь сүүн кремэндээ жижиглэсэн шоколадаа хийж, хутгана.
4. Хөргөгчөөс гаргаад хүссэн хэмжээгээрээ какао цацаарай.
5. Сүүлд нь хэвээ ашиглан зүрх бий болгосноор "ЗҮРХЭН ШОКОЛАД" бэлэн болно.
Жич: Хэрвээ нэмж чимэглэхийг хүсвэл шоколадаа хатуурахаас өмнө чимэглээрэй.
Эх сурвалж: cookpad.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

