Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Саппород болсон олон улсын цасан баримлын уралдаанд Монгол баг “Нөмөр” бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Эх сурвалж: Sapporo Preorder Japan

Японы Хоккейдо мужийн Саппоро хотод болсон 74 дэх удаагийн мөсний баярын үеэр зохион байгуулагдсан олон улсын цасан баримлын уралдаанд Монгол Улсаас хоёр дахь удаагаа оролцож тэргүүн байр эзэлжээ.

Тодруулбал Монголын Урчуудын Эвлэл (МУЭ)-ийн гишүүн зураач Б.Содномдаржаа, Б.Ганбаатар, А.Батзориг нарын "Нөмөр" бүтээлээр түрүүлсэн юм.

48 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд энэ жил Монгол, БНСУ, АНУ, Индонез, Сингапур, Тайланд, Япон зэрэг найман орны есөн багийн мөсөн барималчид ур чадвараа сорьсон.

Тус тэмцээнд хамгийн хүчтэй оролцогчид нь Тайландын баг байв. Тэд сүүлийн гурван жил дараалан уг тэмцээнд түрүүлжээ.  

"Нөмөр" бүтээлийн тайлбараас:

Эрт дээр үеэс монголчууд үнэг арга ухаантай амьтан тул үр хүүхдийг минь хар муугаас хамгаална хэмээн итгэн нялх хүүхдийнхээ өлгийд эсгийгээр үнэг хайчлан зүүж зүүд нойрыг нь мануулсаар ирсэн.

“Нөмөр” цасан баримлаар өвлийн тэсгэм хүйтэн, цасан шуурганаас балчир хүүг өөрийн биеэрээ уул мэт өмгөөлөн нөмөрлөж, гэр мэт дулаацуулан тухлуулж, ээж мэт энэрэн хайрлаж буй үнэгийг дүрсэлжээ. Зөөлөн цас будрах Японы тэнгэр дор тайван нойрсож буй үнэг хүү хоёр үзэгчдэд амар амгаланг бэлэглэх буй заа.

зураг
 
Эх сурвалж: Монголын урчуудын эвлэл
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan
зураг
 
Эх сурвалж: Sapporo Preorder Japan

 

 

Эх сурвалж: Монголын Урчуудын Эвлэл