Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр удахгүй болох Цагаан сарын баяраар иргэдийн зөв хооллолттой холбоотой мэдээллийг өглөө.
УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч, Анагаах ухааны доктор Б.Болормаа хэлэхдээ "Цагаан сарын баярын дараа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслүүд нэмэгдэж, иргэдийн эмнэлэгт хандах нь ихсэх байдал ажиглагддаг. Энэхүү баяр бол аав ээж, эмээ, өвөөгөө хүндлэн золгож, ах, дүү, хамаатан саднаараа уулзаж ажил амьдралынхаа сайн сайхныг солилцдог баяр болохоос биш архи ууж, наргидаг баяр биш. Нэгдүгээрт архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой хүндрэл үүсдэг. Тухайлбал нойр булчирхайн цочмог үрэвсэл мөн элэгний архаг эмгэг, ходоодны шарх сэдэрдэг.
Баярын хүнсэнд хэрэглэж байгаа идээ зоогоос харвал зохистой хэрэглэх бүтээгдэхүүнүүд байдаг.
Тэгэхээр өдөрт хэдэн бууз идэхээ тооцож идэх хэрэгтэй. Майонез, төмс болон ккал ихтэй бүтээгдэхүүнээр бэлдсэн хоол хүнсийг багасгаж, махан хоолтой шингэх ногоонуудыг түлхүү хэрэглээсэй гэж бодож байна. Гэрийн эзэгтэй нараас их зүйл шалтгаална.
Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны архаг эмгэгтэй хүмүүсийн баримтлах дэглэм нь Цагаан сарын үеэр хэвээрээ гэдгийг санаарай. Уудаг хэрэглэдэг эм тангаа тасралтгүй хэрэглэхийг зөвлөж байна" гэлээ.
Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх хадгалахдаа дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөмжийг ХӨСҮТ-ийн захирал Байгальмаа хүргэлээ. Тэрбээр хэлэхдээ
Хоолны хордлогот халдварын өвчлөлийн шинж тэмдэг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!