"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Батсуурь овогтой Дүгэржавыг томилсон. Энэхүү тогтоолын дагуу тэрбээр үүрэгт ажлаа хүлээж авлаа.
Б.Дүгэржав нь Математикч, эрхзүйч мэргэжилтэй, боловсролын удирдлагын магистрын зэрэгтэй.
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Б.Дүгэржавт тус компанийн өмнөх удирдлагаар ажилласан Н.Будбаяр компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: Зам, Тээврийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!