ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганзориг: Шахмал түлшний чанар 2021 оноос хойш муудсан нь үнэн

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сайжруулсан шахмал түлшний орц, найрлага, барьцалдуулагч эд, үүнтэй холбоотой зөрчил маргааны талаар барьцалдуулагч эд үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг Хэвлэлийн Хүрээлэнд өнөөдөр мэдээлэл өгсөн юм. 

Шахмал түлш муудсан нь үнэн. 2021 он хүртэл бид сайхан түлштэй байсан гэдгийг тэрбээр ярилаа. 

Энэ талаар үргэлжлүүлэн "Шахмал түлш гэдэг их эвгүй эд. Энэ бол хатуу түлш. 

Дэлхий дээр хатуу, шингэн хоёр янзын түлш бий. Хатуу түлшнээс шаталтын процессоор дулаан гаргаж авна.

Шахмал түлшний хамгийн зөв хувилбар бол зузаан нь хоёр сантиметр байх ёстой. Зузаан, нимгэнийг стандартын дагуу байлгах асуудлыг маш хатуу барих шаардлагатай ч "Тавантолгой түлш" компанийн гаргаж буй түлш маш зузаан байна.

Нуулгүй хэлэхэд үйлдвэр, технологийн маш их алдаатай болсон" гэдгийг ярилаа. 

Тэрбээр "2019 онд Өвөрхангай аймгийн Баянтээгийн уурхай дээр барьцалдуулах материалын үйлдвэр. барьсан. Одоо ажиллаж байгаа.

Баянтээгийн үйлдвэр зөвхөн аймгийнхаа хэрэгцээнд улаан буудайгаар цавуугаа хийгээд шахмал түлшээ үйлдвэрлэдэг.

Өвөрхангай аймагт шахмал түлшнээс угаартаж, хүн хордсон тохиолдол гарсан уу? Бүхэл бүтэн нэг аймаг хэрэглээд ганц ч хүн угаартаагүй явж байна. 

Шахмал түлш муудсан нь үнэн. 2021 он хүртэл сайхан түлштэй байсан" гэлээ. 

Шахмал түлшний найрлагатай холбоотой сэтгүүлчдийн асуултад "Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг нэмж дараах хариултыг хэллээ. 

"Зузаан хэмжээтэй, нягт ихтэй үйлдвэрлэж байгаа учраас угаарын хийн хуяг үүссэн" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав


Сэтгүүлч: 2021 оноос хойш сайжруулсан шахмал түлшний найрлага өөр болсон гэж та хэллээ. Чухам юу нь өөр болсон юм бэ, тодорхой хэлнэ үү?

Л.Ганзориг: Шахмал түлш нь даралтаас үүсдэг. Хэвлэх, дарах хоёр ажиллагааны өмнө холих шаардлагатай. 

Өөрөөр хэлбэл нунтаг болгох ажил шахмал түлшний бат бэх чанарт шууд нөлөөлдөг. Муу нунтагласан нүүрсээр шахвал үүрч унана. Хамгийн гол асуудал нь түлш маш их зузаан байна. Хоггүй гаргахын тулд өндөр даралтаар хүчтэй шахаж байна. Улмаар их нягт үүссэн учраас түлшний дотор тал нь шатахгүй, угаарын хийн хуяг үүсээд дотор талд нь уугиад байна.

2019, 2020 онд дандаа цардуулан суурьтай цавуу хэрэглэж байсан.

Дэлхийн бусад улс орнууд шахмал түлш гарган авахдаа наалдамхай цардуулыг эрдэнэ шиш, цагаан төмс зэрэг ургамлаас гарган авдаг. Химийн аргаар гаргаж авсан цардуулыг хэзээ ч хэрэглэдэггүй. Яагаад гэвэл аюултай. 

Сэтгүүлч: Барьцалдуулагч материалыг юугаар хийх хэрэгтэй вэ? 

Л.Ганзориг: Монгол Улсын хувьд эрдэнэ шиш, цагаан төмс зэргээс цардуул гаргаж чадахгүй. Эцсийн бүлэгт улаан буудайгаас цардуул гаргаж авах тухай судалгаа тайлангаа "Тавантолгой түлш" компанид өгсөн.

Шахмал түлшний барьцалдуулах материалын үйлдвэр барь гэж төрөөс тогтоол шийдвэр гарч 10 га газар олгоод дэд станц барих ажил эхэлсэн. Өнөөдрийн тухайд барьцалдуулах материалыг “Тавантолгой түлш” компанид нийлүүлэх сонирхол надад байхгүй. Энэ маш нарийн учиртай.

Нөгөө муу юмтайгаа хольсон түлш, улаан буудайгаар барьцалдуулсан түлш хоёр хүмүүст ялгаж мэдрэгдэхгүй. 

Түүнчлэн миний хувьд хагас коксыг 100 хувь дэмждэг. Гэхдээ Хятад улсаас айлын зууханд түлэх хагас кокс авна гэдэг хэцүү. Үүнийг дотооддоо үйлдвэрлэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.120] 2024/1/23
Худлаа битгий хуцаж байгаач анхны шахмал түлш аюултай байсан гээд байсан одоо болохоор сайн байсан ч гэх шиг битгий хүний хийсэн ажлыг Түй майлж бай
1 | 2 Хариулах
ЗОЧИН [202.126.91.120] 2024/1/23
За больдоо чи
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.50] 2024/1/23
Шахмал түлшний чанар урьд нь сайн байсан одоо муудсан гэдэг нь шаал худал. Анх үйлдрэлэгдэж эхэлсэнээс л хүмүүс одоог болтол үхэж байгаа ш дээ. Анх ингэж жаахан үхэж байгаад зүгээр болчихно гэсэн гэнэн тэнэг итгэлээр шахаж байсан. Гэтэл үхэл багасахгүй болхоор гэнэт үйлдвэрлүү буруугаа чихээд өнгөрөх санаатай. Энэ утааны хордлого Улаанбаатарын нийт иргэд их бага ямар нэг хэмжээний архаг хордлоготой болсон ш дээ. Энэ бол Хүрэлсүх МАНы зүгээс Монгол улсын хүн амийг устгаж газар нутгийг нь Хятад улсад шилуүүлж өгөх санаатай геноцид үйлдэл.
3 | 6 Хариулах
энэ нүүрс яг ямар хэрэгтэй вэ. [66.181.160.104] 2024/1/23
хүүрэнсүгийн энэ хоронд зарцуулсан мөнгөөр бүх гэр хорооллыг дэд бүтцэд холбож агаар хөрсний бохирдлоос нэг мөр салж болох байсан, гэтэл утаа нь хэвээрээ илүү хортой л боллоо псдаа. одоо утаагүй түлш нэртэй хогноос нэг мөр салах хэрэгтэй. хүүрэнсүг болоод тэр долоогчид новшнуудаар хохирлыг төлүүлэх хэрэгтэй. 4 их наяд гэдэг ямар тоглоом юмуу.
9 | 1 Хариулах
Зочин [124.158.119.70] 2024/1/23
Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өвөл анх гарч ирэхдээ яг жинхэнэ стандартын дагуу байсан. Тэгээд удалгүй муудсан. Сонгуулийн шоу байсан аятай. Би тамхи татдаггүй хүн байнгын цэртэй ханиаж, шөнө цээж бачуурч байна. Хороор утаж аллаа шд ээ. Өмнө нь нүүрс байхад их тортогтой хар ч гэсэн яг ингэж одоогийнх шиг бачуурдаггүй байсан. Одоо бол хоолой хорсоод, бие мууддаг болсон байнлээ.
7 | 0 Хариулах
Зочин [45.87.154.175] 2024/1/23
анх хэрэглээнд гараад хэдэн зуугаараа үэхж байсан, хүрэлсүх алсан шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.10] 2024/1/23
Novshnuudaa naad tulshee shahaaa boliochee ard tumen eruul mendeeree hohirch duuslaa. Erchim huchni saidig shuuhed ugvul taarna
4 | 0 Хариулах
иргэн [103.41.93.174] 2024/1/23
Үнэн үнэн. Тогтмол хэрэглэгч байна. Анхны түлш их элчтэй байв. Одоо бол элч муу удаан асна. Кокс нүүрс нунтаглаж хийхээ байгаад миндлинг билүү нэг тийм хаягдал ашиглаж байгаа гэж дуулсан. Галаа асаах гэж бараг нүүрсний үнэтэй мод хэрэглэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2024/1/23
Үнэн шүү дээ, одоо гарч байгаа шахмал түлшийг яг юутай холиод байгаа талаар хэн ч мэдэхгүй байгаа шүү, хятадаас оруулж ирж байгаа тэр саарал нунтаг юм чухам юу гэдэгийг шинжилсэн газар байна уу, цогцос зандашуулах газрын үнс нурамыг шигшээд хольсон ч юм бил үү ер нь хэн мэдэх юм бэ, хардах эрх байгаа шүү
5 | 0 Хариулах
Зочин [43.228.129.131] 2024/1/23
цогцос шатаах газрын үнс юм уу, юу юм бэ тэр саарал нунтаг зүйл?
2 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2024/1/23
амьдрал мэддэг өөрөө гардан хийдэг ийм хүний үгийг төр засаг, төрийн өмчит компани авахгүй нь эмгэнэл. бараг тавантолгой түлшийн даваацэрэн билүү нэг сайхан авилгач захирал нь шүүхэд өгөөд төр нь дарамтлах байлгүй.
4 | 0 Хариулах
zochin [66.181.176.58] 2024/1/23
Угаасаа сайн байгаагүй, Чойжоогийн хэлдэгээр Салхинд л хамаг учир байгаа
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.25] 2024/1/23
Өвөө ингэж хамаагүй "улсын нууц" зарлаж байж нүүрсний мафийн босс Хүк, Оюук, Амарбаясгалан нарын хортой араанд зуугдаж бий дээ. Шууд 461 т 2 сар шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.189.97] 2024/1/23
Uug n zugeer iim heden am bish naidwartai turshilt, sudalgaagaar batalgaajuulaad garaad irwel uur hereg sht. "Химийн аргаар гаргаж авсан цардуулыг хэзээ ч хэрэглэдэггүй" ene odoo yu ch gsn ug yum? ugasa baigaliin argaar gargaj awsan tsarduuliig himiin argaar ylgaj awaad l zardag sht. Odoogoor "hiimel" argaar gargaj awsan tsarduul gj baihgui sht?
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.198] 2024/1/23
Арчаагүй тэнэг мангар ард түмэн дарлуулж, доромжлуулж, дэглүүлж, мөлжүүлж амьдарч байхдаа таарна.
5 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2024/1/23
Энэ хүний хэлж ярьж байгаа бүхэн баримттай байхад одоо яаж яллах юм болдоо чаас. Манай төр ч хүнийг дарамтлаж харлуулахдаа сайнлдаа.
7 | 1 Хариулах
Soyol [202.126.91.126] 2024/1/23
Tsahilgaanaa ashigla. Eniig horiglo
5 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/23
Цахилгаан байхгүй ш дээ. Хэдхэн хоногийн өмнө оросууд тогоо таслаад бид хэд хэсэг баларснаа мартаа юу. Жижигхэн ч гэсэн цахилгаан станц барих мөнгөө 1072 хувьцааны ногдол ашиг гээд нэхэж аваад Цагаан сараар идэх гэж байгаа ш дээ.
4 | 4 Хариулах
Зочин [202.9.46.198] 2024/1/23
1072 хувьцааны мөнгөө авсан дээр. Тэгэхгүй бол цахилгаан станц ч үгүй, 1072 хувьцаа ч үгүй хоосон хоцорно.
7 | 1 Хариулах
Зочин [66.181.189.97] 2024/1/23
uug n amazon gh met company uud huwitsaa baragtaa taraagaad baidgui. Uchir n huwitsaa taraahiin orond company aa tomruulsnaar huwitsaanii une n usuj ylgagui ashig n buuj irdeg. Haramsaltai mongolchuud 1990 onii bertegchin zangaaraa uildweruudeesee gyls heden mungu salgaj awah sanaa n yag heweeree.
1 | 3