Кинг Тауэр 5-р ээлжийн орон сууц нь орчин үеийн барилгын шинэлэг шийдэл болох шилэн фасад, металл фасадыг хослуулсан экстерьертэй, бүрэн цутгамал хийцлэлтэй 17 давхар орон сууц ба эрхэм та бүхнийг ашиглалтад орсон орон сууцандаа урьж байна.
Хотын төвөөс 3 км зайд байршилтай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлалтай Кинг Тауэр апартментын 5-р ээлж нь 58.5-157 мкв талбай бүхий 2-5 өрөөний сонголттой ба орчин үеийн гэр бүлүүдийн амьдралын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх олон төрлийн зохион байгуулалттай.
Crystal ангиллын орон сууц: Crystal ангиллын орон сууц нь 58-120 мкв талбай бүхий 2-4 өрөөний сонголттой ба өөрийн болоод гэр бүлийнхээ гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийх боломжийг бид танд олгож байна. Тухлаг орчныг танд мэдрүүлэх дээд зэрэглэлийн орон сууц юм.
Diamond ангиллын орон сууц: Diamond ангиллын орон сууц нь 112-157 мкв талбай бүхий 3-5 өрөөний сонголттой, интерьерийн шинэлэг шийдэл бүхий шалнаас тааз хүрсэн харууц сайтай байгалийн гэрэл шууд тусахуйц илүү цэлгэр уужим орон зайн төлөвлөлт зохион байгуулалттай.Орчин үеийн гэр бүлийн амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөсөн төгс зохион байгуулалт, гайхалтай шийдэл цэлгэр орон зай нь тансаг, тав тухтай байдлыг танд мэдрүүлнэ.
Penthouse ангиллын орон сууц: Хотын хамгийн үзэсгэлэнт хэсгийг тольдох боломжтой хамгийн дээд давхарт байрлах тансаг зэрэглэлийн Пентхаус орон сууц нь 98-232 мкв талбайн сонголтуудтай бөгөөд байгалийн гэрэл шууд тусах нэг хананаас нөгөө хана хүрсэн өргөн цонхтой, төгс зохион байгуулалт, гайхалтай шийдлийг бий болгосон.
Оршин суугчдынхаа тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дэлхийд чанар эдэлгээгээрээ танигдсан нэр хүндтэй брэндийн материал, тоноглолуудыг 5-р ээлжийн барилгын бүх үе шатуудад ашиглалаа.
Reynaers, Kohler, Schuco, Ter Hurne тэргүүтэй чанар стандарт, аюулгүй байдлыг хангасан дэлхийн шилдэг брэндүүдийн тоноглолыг ашигласан нь таны гэр бүлд тав тухыг бүрэн мэдрүүлнэ.
Бельги улсын Reynaers брэндийн шилэн фасад
Герман улсын Schuco брэндийн 3 давхар вакум цонх
Герман улсын Ter hurne брэндийн байгалийн цэвэр модон шал
150 жилийн түүхт Америкийн №1 Kohler брэндийн сангийн тоноглол
Чанар стандартыг бүрэн хангасан Германы №1 Hormann брэндийн ган хаалга
A зэрэглэлийн чанартай, 200 жилийн түүхт Германы Marohn ThyssenKrupp брэндийн цахилгаан шат
Та бүхэнд шалнаас тааз хүрсэн цэлгэр том цонхтой, орон зайн ухаалаг төлөвлөлттэй 157 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцыг танилцуулж байна. Энэхүү орон сууц нь гал тогооны хэсэг бүхий зочны өрөө, мастер унтлагын өрөө, хоёр хүүхдийн өрөө, хувцасны өрөөнүүдээс бүрдэхээс гадна үүдний хэсэг нь уужим саруул зайтай.
Эрхэм та дэлхийн шилдэг брэндүүдээр тоноглогдсон, хотхон дотроо фитнес, спорт заал, бассейн бүхий спорт комплекс, ОУ-н хөтөлбөртэй сургууль, цэцэрлэгтэй Кинг Тауэр апартментын 5-р ээлжийн орон сууцыг дараах төлбөрийн нөхцөлүүдээр худалдан авах боломжтой.
Банкны энгийн орон сууцны зээл: 58.5-157 мкв талбай бүхий 2-5 өрөө орон сууцнаас мкв харгалзахгүй сонголтоо хийгээд ХХБ-ны сарын 1.3%-ийн хүүтэй, 15 жилийн хугацаатай орон сууцны энгийн зээлээр худалдан авах боломжтой.
Ипотекийн зээл: 80 мкв хүртэлх талбайтай орон сууцнаас сонголт хийгээд салбартаа тэргүүлэгч банкуудын жилийн 6%-ийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломжтой.
0% хүүтэй зээл: 2024 оны 3-р улиралд ашиглалтад орох 2-р блокийн орон сууцнаас сонголт хийгээд компанийн 0% хүүтэй зээлээр график тохирон захиалах боломжтой.
ЭРХЭМ ТАНЫГ БЕЛЬГИ УЛСЫН REYNAERS БРЭНДИЙН ШИЛЭН ФАСАД, УУЖИМ ЦЭЛГЭР ОРОН ЗАЙ БҮХИЙ KING TOWER APARTMENT-ЫН 5-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНААС СОНГОЛТОО ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
Веб сайт: www.kingtower.mn
Борлуулалтын алба: 7227-9999
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!