Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн тэргүүн агсны гэр бүл өв залгамжлалын татвараа төлөхийн тулд $2 тэрбумын хувьцаагаа заржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
И Кун Хэ гэргий, охидын хамт

Самсунг Электроникс компанийн ерөнхийлөгч агсны бэлэвсэн гэргий болон хоёр охин өв залгамжлалын татвараа төлөхийн тулд энэ долоо хоногт $2 тэрбумын үнэтэй хувьцаагаа заржээ.

2020 оны аравдугаар сард нас барсан И Кун Хэ нь $21 тэрбумын хөрөнгөтэй, Өмнөд Солонгосын тэргүүн баянд тооцогддог байв.

Өмнөд Солонгос улс нь өв залгамжилсан хөрөнгийн 50 хувийг татварт авдаг маш хатуу хуультай.

Энэ хэмжээгээрээ тус улс дэлхийд зөвхөн Японы дараа ордог юм.

Талийгаачийн гэр бүлийн гишүүд энэ хуулийн дагуу 12 их наяд воны ($9 тэрбум) татвар төлөх ёстой болсон байна.

“Хэдийгээр Солонгос улс өв залгамжлалын асар өндөр татвартай улсуудын нэг боловч энэ бол бидний иргэний үүрэг юм” гэж 2021 онд И Кун Хэгийн гэр бүлээс мэдэгдэж байжээ.

Энэ долоо хоногт ерөнхийлөгч агсны бэлэвсэн гэргий Хон Ра Хэ, хоёр охин Бүү Жин, Со Хюн нар татвараа төлөх зорилгоор нийтдээ $2 тэрбумын үнэ бүхий хувьцаагаа зарсан байна.

И Кун Хэг нас барсны дараа түүний гэр бүл 23,000 орчим урлагийн бүтээлээс бүрдсэн хувийн цуглуулгыг нь Өмнөд Солонгосын үндэсний музейд хандивлаж байжээ.

Эдгээрт Сальвадор Дали, Пабло Пикассо зэрэг алдартнуудын бүтээл багтаж байв.

 

Эх сурвалж: Business Insider