Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

П.Золжаргал: "Баавгай болохсон" кинонд нийгмийн олон асуудлыг хөндөхийг зорьсон

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 1 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" уран сайхны киноны Монгол дахь нээлт энэ сарын 12-нд болно. Тус киноны найруулагч П.Золжаргал болон гол дүрд тоглосон С.Батзориг, Ү.Батцоож, Б.Номинжигүүр, Б.Төгөлдөр, Б.Батмандах нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Киноныхоо талаар найруулагч П.Золжаргал "Анх утааны эсрэг жагсаал болж байх үед киноныхоо санааг бодож олсон. Зохиолын дүрийн хөгжүүлэлт, санхүүгийн асуудлаа зохицуулах зэрэг урт аяллыг даваад 2022 оны эхний сард зураг авалтаа эхэлсэн юм.

Зураг авалтын ажил гурван сар үргэлжлээд өнгөрсөн оны хоёрдугаар сард киногоо дуусгасан. Эхлээд Каннын кино наадам руу явуулж, хоёр сарын дараа тус кино наадамд шалгарсныг зарласан.

Энэ киног амжилттай бүтээхэд 20 гаруй байгууллага, 80 гаруй хувь хүн дэмжлэг үзүүллээ. Ихэнх зураг авалтыг Дэнжийн мянгад хийсэн. Харин өнгө засалт, эвлүүлэг, дууны найруулгыг Францад хийсэн. Монгол, Франц, Швейцарь, Катар дөрвөн улсын хамтын ажиллагааны хүрээнд киногоо амжилттай бүтээсэн.

Нийгмийн олон асуудлыг нэг кинонд багтааж харуулах гэж хичээлээ. Агаарын бохирдол, ажилгүйдэл, хүүхдийн эрх зөрчигдөж буй гээд олон асуудлыг хөндсөн, үүний шийдлийг нь харуулахаар зорьсон бүтээл юм.

Кино маань Францын 100, Швейцарийн 27 кино театрт нээлтээ хийсэн. Цаашлаад Англи, Австри, Герман, Итали, Тайваньд гаргахаар төлөвлөж байна" гэж онцоллоо.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус киноны гол дүр Өлзий (Ү.Батцоож) - гийн багшийн дүрд тоглосон жүжигчин С.Батзориг киноныхоо талаар "Анх найруулагч маань кинонд тоглох санал тавьсан. Миний хувьд ихэнхдээ инээдмийн төрөлд тоглодог учраас эргэлзэж байсан ч зөвшөөрсөн.

Киноны арын албаныхан бүгд 20-30 насны залуучууд байлаа. Бүгд маш сайн кино хийхээр зорьсон тул ямар нэг хүндрэл байсангүй" гэв.  

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав