Алберт Эйнштэйн нэгэнтээ “Ертөнцийн хамгийн агуу хүч бол Хуримтлалын Хүч” юм гэж хэлсэн байдаг. Дэлхийн хамгийн баян хүн Уоррен Баффет ч гэсэн өөрийн байгуулсан 1 их наяд долларын Бэркшэйр Хаттавэй корпорац нь хуримтлалын хүчинд суурилсан гэдгийг хэлдэг.
Өдөр бүр 10 мянган төгрөгөөр тамхи авч татах, эсвэл кофе авч ууж болно. Харин энэ мөнгийг хуримтлуулбал юу болох вэ? Бяцхан тооцоо хийж үзэцгээе.
Та өдөр бүр 10 мянган төгрөг хуримтлуулбал: 5 жилд – 25.9 сая төгрөг, 10 жилд - 78 сая, 15 жилд 183 сая, 20 жилд - 393 сая, 30 жилд бүүр 1.7 тэрбум төгрөг болж өсөх аж. 30 жилд бий болж байгаа 1.7 тэрбум төгрөгийн ердөө 108 сая төгрөг нь л таны нөгөө 10 мянган төгрөг, харин үлдсэн 1.6 тэрбум төгрөг нь хуримтлалын хүч байгаа нь сонирхол татна.
Монголд хуримтлалын хүчийг ашиглах боломжийг бид Мандал Хуримтлал апп-р олгож байгаа юм. Тус апп нь хүссэн дүнгээр хуримтлалаа үүсгэн санхүүгийн захад өндөр ашигтай хувьцаа, бондоос ашиг хийх боломжийг таны гарт өгч байна. Ердөө жил гаруй хугацаанд 100 гаруй мянган хүн Мандал Хуримтлал апп-н хэрэглэгч болжээ. Мандал Хуримтлал апп-н давуу талууд:
Санхүүгийн зах зээлд хуруу хөдөлгөх төдийд орох боломж: Банкны хадгаламжийн хүүнд найдаж суух хэрэггүй. Мандал Хуримтлал нь таны хуримтлуулах мөнгийг хувьцаа, бонд, хадгаламж хэлбэрээр багц бүрдүүлэн байршуулж, илүү өндөр өгөөжийг өгнө.
Хэрэглэхэд хялбар, хуримтлуулах дадалд сургана. Та өөрийн зорилгодоо тохируулан хуримтлалын төлөвлөгөө үүсгэхэд л хангалттай. Эцэст нь банкны картаа апп-тайгаа холбоод автомат хөрөнгө оруулалт ажиллаж эхэлнэ.
Технологид суурилсан энгийн, ойлгомжтой. Хөрөнгийн захад оролцох, банкны хадгаламж нээх, хөрөнгө оруулалт хийх зэрэг бүхий л үйл явц нь тодорхой хугацааг шаарддаг, төвөгтэй процесс юм. Харин Мандал Хуримтлал апп- нь 3 минутад л энэ бүх асуудлыг шийдэх юм.
Хэрвээ та Мандал Хуримтлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Хуримтлалын хүчээр баян болоорой. Иргэн баян бол Монгол баян
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!