ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"1,072 хувьцааг хүн амдаа хуваагаад 933 төгрөг гэж гаргасан. Энэ бол улс төрийн үнэлгээ, зах зээлийнх биш"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр хэлэлцэх асуудлын нэг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаар байв. Энэ хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар гэрчээр оролцлоо.

УИХ-ын гишүүн Д.Доржханд тус компанийн санхүүгийн байдал, олон улсаас хөрөнгө татах боломж бий эсэхийг сайд асан Д.Сумъяабазараас асуулаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Эрдэнэс Тавантолгой" гэж 3.2 их наядын өртэй компани үүссэн байна. Маш олон төсөл, уурхайг санхүүжүүлдэг, цавчаа явдаг. Цавчаа гэдэг чинь авлига. Бүх алдагдлыг өөртөө үүрдэг саалийн үнээ болсон байна. Ийм их алдагдалтай байвал яаж хөрөнгө оруулалт олох вэ. Та IPO хийх гээд явж байсан, бүтээгүй гэлээ. Ийм байдалтай байхад сонирхох компани гарч ирэх үү, бүтэх үү?

Сайд асан Д.Сумъяабазар: -Та ОУВС-д ажиллаж байсан хүн. Үнэлгээ, олон улсын биржийн шалгуур ямар байдгийг сайн мэдэж байгаа байх. Одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулалт татах, босгох, олон улсаас хөрөнгө төвлөрүүлэх ажлыг хийх ямар ч бололцоо байхгүй. 

Маш олон ачаалал автоматаар бий болгосон. Өр төлбөрийн асуудал замаа алдсан. Бидний харж байснаар 1,072 хувьцааг эдийн засгийн оруулах байсан. 

Үнэлгээ нь улс төрийн үнэлгээ байсан. Нэг иргэнд олгох 536 гэгдэж байсныг хоёр намын өрсөлдөөн явж байсан, хоёроор үржүүлж 1,072 болгоод хүн амдаа хувааж 933 төгрөг гэж гараад ирсэн. Энэ бол улс төрийн үнэлгээ, зах зээлийнх биш. 

Гаднын сайн менежментийн багт өгч цэгцлэхгүй бол өөрсдөө яваад бүтэхгүй. 

Тавантолгой уг нь дэлхийн нүүрсний тэргүүлэх тоглогч болох боломж байсан. Бид цонх үеэ алдсан. Алдаа гаргасан бол засаж болно, гэхдээ хулгай байж болохгүй. Гаднын баг оруулж байж улс төрөөс хамааралгүйгээр явуулбал өндийх байх. Нүүрсчдийн нам ба бусад гэдэг болчхоод байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.66] 2023/12/23
Монгол бол ядуурал биш хулгай нүүрлэсэн орон гэж үнэн юм байна.
0 | 0 Хариулах
хуцдаг [66.181.160.94] 2023/12/22
Гадныханд ховордсон байгаа хулгайч хүмүүсийг олоод л нийлчихнэ биз дээ. Ногоон автобус шиг болгох нь л дээ. 1072 хувьцаагаа өөрөө яг сайн мэдэхгүй байгаа юм биш үү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.248] 2023/12/22
🤢🤢🤮🤮
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.122] 2023/12/22
2011 онд төмөр замтай болох байсныг зогсоосноос эхлэлтэй.Одоо барьсан зам нь өртөгөө олон жилийн дараа нөхнө.Зах замбараагүй тоо яриад хийрхдэг, ямар ч том төсөл явахгүй.44 их наяд байтугай 5 сая тонн нүүрс хилээр гарсан нь худлаа сансарын тоо.Ураны, нефтийн хайгуул гэх мэт төслүүдийг огт ойлгохгүй ч гацаанаа, хардана.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.96] 2023/12/22
Сайхан бурж байнаа. Автобус авч чадахгүй байж!
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.234] 2023/12/22
nemj huvaaj chadahgui chi yugaa bodohiin muu novsh ene delhiid amidrah erhgui hun
0 | 0 Хариулах
УБ хотын иргэн [202.9.40.142] 2023/12/22
😂ХУВЬЦААНЫ УЛС ТӨРИЙН ҮНЭЛГЭЭ ГЭНЭ ҮҮ ???😂😂😂😂😂😂😂😂😂
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.97] 2023/12/22
hervee 536sh huvitsaa gargasan bol neg ni 933 bish 1866 baih bsn gsn ugeee
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.59] 2023/12/22
МАН хулгайчууд хулгай хийж хагартлаа баяжсан хэрнээ дуу гаргаж ч чадахгүй болтлоо пээдийчих юм. псдаа. МАН-ы хулгай одоо хэдэн арван их наяд биш хэдэн зуун их наядаар хэмжигддэг болж, сү.батболдын нууц гэрээний хэдэн арван тэрбум доллар, хүрэлбаатарын гэр бүлийн хэдэн зуун их наядын үнэтэй ордуудыг зарсан хэрэг, сумьяабазарын гэр бүлийн хулгай дээрэм, хүрэлсүгийн томилсон дарга засаг ноёдуудын хулгай газрын наймаа, амарбаясгалангийн энэ 440 их наядын орд зарсан хулгай гээд үнэхээр луугар хулгайчууд гарч иржээ, ил болсон нь л энэ новшнууд байгаа, цаана нь ямарч хулгай байгааг мэдэхгүй юм.
8 | 0 Хариулах