ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: Цагаан хадаас Гашуунсухайт хүртэл 20 км газар нэг тонн нүүрсийг $28-121-оор тээвэрлэж байсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:33 2023/12/19

Энэ үеэр нийт нүүрс худалдан авах гэрээний үнийн зөрүүгийн талаар Шинжээч танилцуулав.

Тэрбээр "Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. 

Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна" гэв.

зураг
 
ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1520806832194390/

09:32 2023/12/19

УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат үргэлжилж байгаа билээ. 

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. Үүнд:

  1. Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолт,
  2. “Чалко Трейдинг Хонконг”-той байгуулсан гэрээ,
  3. Нүүрс баяжуулах үйлдвэр,
  4. Газрын тос дамжуулах хоолой,
  5. Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар,
  6. Бусад гэрээ

видео: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1847864602302156