ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Урлаг, спортын тэмцээнээс шагналын орлого олсон бол 5%-ийг нь татварт төлдөг"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 12 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Зургийг хувийн архиваас ашиглав

Турк улсад зохион байгуулагдсан И-спортын PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-нд Монгол Улсаа төлөөлөн оролцсон "IHC esports", "Stalwart esports", "4Merical vibes" баг томоохон амжилт үзүүлээд буй. Тодруулбал,

  • "IHC esports" баг PUBGM тоглоомын ДАШТ-ий "Grand final"-д түрүүлж, нийт $453,500-ын шагнал 
  • "Stalwart esports" баг хоёрдугаар байр эзэлж, $263,000
  • "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлж, $144,000-ын шагнал тус тус хүртсэн.

Тэгвэл энэхүү шагналаас Монгол Улс хэдэн хувийн татвар авахаар хуульчилсан байдаг вэ?

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-д урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 5 хувиар татвар төлнө гэж заажээ. Мөн холбогдох төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байна.

Татварын Ерөнхий Газраас "Монгол Улс Турк улстай давхар татварын гэрээтэй тул тухайн тамирчны шагналд спортын тэмцээнийг зохион байгуулсан Турк улс татвар ногдуулна. 

Тамирчид Турк улсад албан татвар төлсөн бол Монгол Улсад давхардуулан татвар ногдуулахгүй.  

Гадаад улсад төлсөн албан татварыг ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу тухайн татварын жилийн Монгол Улсад төлбөл зохих албан татвараасаа хасаж тооцуулах боломжтой" гэлээ. 

Давхар татварын гэрээ буюу Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улс нь гадаад улстай байгуулсан хэлэлцээр юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг