Индэр    
2023 оны 12 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

И-спортын төрлөөр Монголын анхны Дэлхийн аварга болсон "IHC esports" багийн БАЯРТ МӨЧ...

Зураг

И-спортын PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад өчигдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний "Grand final"-д манай улсаас оролцсон "4Merical vibes", "Stalwart esports", "IHC esports" баг богц дүүрэн амжилттай ирэхээр болсон билээ.

Тодруулбал "IHC esports" и-спортын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны баг болж, 453,500 ам.долларын шагнал хүртэв. Мөн дэлхийн аваргын шилдэг тоглогчоор тус багийн Zyol буюу Б.Золбоот тодорлоо.

Харин "Stalwart esports" баг дэд байрт шалгарч, 263,000 ам.долларын шагналыг хүртэв. Тэгвэл анх удаа дэлхийн аваргад оролцож буй "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлснээр 144,000 ам.долларын шагнал хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн. 

"IHC esports" баг PUBGM тоглоомын 2020 оны ДАШТ-д "Zeus esports" нэрээр оролцож, и-спортын төрлөөр дэлхийн аваргын анхны хүрэл цомыг авч байлаа. 2021 онд дэлхийн аваргад орж чадахгүй хасагдсан. Тухайн улиралд багийн эзэмшил болон нэрээ "IHC esports" болгон өөрчилсөн байдаг. 2022 оны дэлхийн аваргын эрхээ Last chance шатнаас авч, тавдугаар байр эзэлж байв. 

"South Asia Championship Spring 2023" тэмцээнд есдүгээр байр эзэлж, сүүлийн тоглолтдоо "winner winner chicken dinner" хийхдээ Zyol нулимстай үлдэж байлаа. Мөн энэ оны намрын лигт тавдугаар байр эзэлж, дэлхийн аваргын лигийн шатны эрхээ дөнгөн данган авсан. 

Улмаар өнгөрсөн сард зохион байгуулагдсан дэлхийн аваргын лигийн Last chance шатны эцсийн мөчид "winner winner chicken dinner" хийснээр "Grand final"-д тоглох эрхтэй болсон. Тус тоглолтын сүүлийн тойрог шахах үед Японы багийн эсрэг "IHC esports" багийн тоглогч Godless буюу Б.Билгүүний үсрэлттэй буудалт тэднийг одоогийн амжилт руу хөтөлж, дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэсэн юм. 

Энэ удаагийн дэлхийн аварга гурван өдрийн турш нийт 18 удаагийн тоглолтын үр дүнгээр дууссан. "IHC esports" багийн хувьд эхний өдөр зургаадугаар байрт бичигдэж, тэргүүлэгчээс 22 оноо дутуу байв. Хоёр дахь өдрөө хүснэгтийн гуравдугаар байр руу дэвшсэн. Улмаар сүүлийн өдрийн зургаан тоглолтдоо нийт 46 оноо авав.

Ингэснээр и-спортын төрлөөр ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны баг болсон юм. Гагцхүү улсаас цалин, тэтгэмж авдаггүй, өөрсдийн чадлаараа олон улсад өрсөлдөж, Монголын нэрийг гаргасан нь хамгийн тодоор онцлох үйл явдал боллоо. 

Аваргын цом өргөснийхөө дараа Zyol буюу Б.Золбоот сэтгэгдлээ хуваалцахдаа "Багаараа маш их бахархаж байна. Энэ хүртэлх зам дардан байгаагүй. Бид олон хүнд өдрүүдийг туулсан. Энэ тоглоомын утга учир нь байлдах. Тиймээс бусад багийн тоглогчдоос илүү байлдаж чадсанаар аварга боллоо. Унасан, боссон ч үргэлж хамт байсан дэмжигчдэдээ баярлалаа" хэмээн ярилаа. 

2023 оны PUBGM тоглоомын дэлхийн аварга IHC esports багийн гэрэл зургуудаас...

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
92
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.185] 2023/12/12
IHC-Койн гаргаж залилдаг Мөнжингөөс хүмүүс мөнгөө нэхээд эхэлсэн бна лээ!!!
1 | 1 Хариулах
A [66.181.183.28] 2023/12/13
Ter coin bol end ymarc hamaagu bga shuu
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/11
сайн байцгаана уу. Чухам үнэн маань гэвэл энэ нь яадаг, ямар спорт болохыг нь огт мэдэхгүй. "Ямартаа ч комьютерээр л тоглодог тоглоом юм шиг байгаа юм" гэсэн бүдэг бараг, маниас хол зүйл л байх шиг байдаг. Их л өрсөлдөөнтэй спорт болтой. Хүүхдүүд маань Дэлхийн Аварга боллоо гэж сонсогдох сайхан байна. Баярлалаа залуустаа.
3 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/12
Тайлбарлагчийн нэг нь "winner winner - chicken dinner" гэж хэлэх гэсэн юм байхдаа. Надад болохоор "holly molly - chili willy" хэмээн дуугармаар байна, хэхэхэ, энд өнөөдөр хүйтэн байгааг ч хэлэхүү. Тэгээд ч өнөө орой chili хийнэдэ гэж.
1 | 0 Хариулах
Зочин [110.22.53.158] 2023/12/11
Халуун баяр хүргэе.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.92.55] 2023/12/11
ug ni ard irged ni buh nasandaa amjilt buteel gargaad eh ornoo manduulaad baidag deer suudag hulgaichuud jilees jild dooshoo tataj dampuuruulaad baidag ard irged mini sain bod bod bod
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.206] 2023/12/11
Жинхэнэ цэвэр Монгол цустай хүүхдүүд байна
1 | 2 Хариулах
Гунигт Ояануудаа дурсахуй [77.24.7.205] 2023/12/11
Мундаг
1 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/12/13
ene huuhduud chin chinii haraagaad baidag oya moya shdee kkk
0 | 0 Хариулах
Ho [202.126.88.114] 2023/12/11
Toriin duulla neg duulchihya
2 | 0 Хариулах
Хүүк бро нь байна аа! [66.181.185.208] 2023/12/11
Mongol iluu iluu
3 | 0 Хариулах
Хүүк бро нь байна аа! [66.181.185.208] 2023/12/11
uneheer sain bn duu nar. ushuu iluu amjilt husey
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.105] 2023/12/11
үнэнийг хэлэхэд барагтаа ойлгохгүй ч залуучууддаа баяр хүргэе!
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.132] 2023/12/11
Mongolz CSGO deer uchigdur oroi bas ESL asia pacific-t awarga awsan shd, manaihan iimerhu buuddag togloomond sain yumaadaa haha
6 | 0 Хариулах
Зочин [126.22.9.118] 2023/12/11
Ёоо тэр Инферно дээр 11:2-оор хожигдож явжийснаа бариад 11:13-аар хождог, хожих хожихдоо бүр хамгийн сүүлийн киллийг хутгаар хийдэг арай л аймар шаасаан тэ?
6 | 0 Хариулах
Сумын начин [202.9.46.215] 2023/12/11
That's such a disrespect right there.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.229] 2023/12/11
ene bol zuvhun sport zugaa bish ene bol asar tom biznes dagaj yavdag tom turul bolson dagaad zar surtalchilgaanii tom biznes yavdag odoo ihc-gadnii brandiig surtalchilah bolomjtoi bolson gesen ug avarga gedeg tsoliig ner hund dagaj yavdag yum odoo gar utas uildverlegchid energy drinj huvtsasnii branduud sain managertei baih yum bol heden arvaar n geree baiguulah bolomjtoi
3 | 0 Хариулах
Уншигч [66.181.186.25] 2023/12/11
Баяр хүргэе, эх орноо ингэж сурталчилж чадсан залууст соёлын яам, спортын хороодууд юу бодож байна.
3 | 0 Хариулах
Erdenee [202.126.88.161] 2023/12/11
Odoo tatwar awn uur yu bodhuu eniigl hiij chadn tegeel boloo
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/12/12
АВАХ ТАТВАРАА ТООЦООЛСОН БАЙГАА
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.8, 165.225.116.162] 2023/12/11
gaihaltai zaluus
2 | 1 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/11
Zarim etseg ehchuudin shunalni hodolj huuhdeee ulam ih togluuldag bolohni dee
2 | 5 Хариулах
Зочин [126.22.9.118] 2023/12/11
Зайлаач дээ чи муу лалрын хар сөрөг псдаа минь
1 | 2 Хариулах
vher mongol [202.131.227.82] 2023/12/11
hna ch ywsn muuldg, chi l huuhde tgh bh. Ingej setgej bdg bs l dunku sharnud shu mongolchud gj
1 | 0 Хариулах
A [66.181.183.28] 2023/12/13
Zailaaaa
0 | 0 Хариулах
Зочин [103.41.93.47] 2023/12/11
Wow Одоо IHC coin суга өснө гэсэн үг үү
4 | 3 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/12/12
Койнтой ямар холбоо байхав дээ
0 | 0 Хариулах
A [66.181.183.28] 2023/12/13
Ter coin end ymarc hamaaqu ijilhen nernes oor ym baihqu
0 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2023/12/11
Электрон биш цахим спорт шүү, бүх бүтэн редакц байж ийм хариуцлагагүй байх гэж, бүтэхгүй ээ !!!
7 | 2 Хариулах
Зочин [43.207.27.46] 2023/12/11
e-sport гэдэг чинь электрон спорт гэсэн үг
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/12/11
Minii medlegeer data togloomuu
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.110] 2023/12/11
Computer togloomiig horigloh heregtei
2 | 27 Хариулах
Зочин [103.212.117.229] 2023/12/11
solongos kino hyatad kinog horiglono gevel harin demjine shu
11 | 1 Хариулах
Зочин [202.9.40.210] 2023/12/11
huuchnii uzeltei sda chi amidraldaa 400k$ olj chadku shu
0 | 0 Хариулах
A [66.181.183.28] 2023/12/13
Zailaaaaa ci l oorigo anhaarahad bolno!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.139] 2023/12/11
PUBG дэлхийн аваргыг Монголчууд эзэгнэж байлаа. Шагналын сан гэхэд л бараг 2 тэрбум төгрөгийг Монголд авч ирж байна. Хулгайч нар Монголыг тонож, дээрэмдэж байхад хэдэн хөвгүүд нь алдар цууг нь мандуулж явах юм.
31 | 4 Хариулах