Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах явц, үр дүнгийн талаар өмнө нь мэдээлсэн.
Тус ажлын хэсэг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсанаас хойш хэрэг бүртгэлтийн 82 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 156 хүн, гурван хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ.
Үүнээс 96 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс анхан шатны шүүх долоон хэргийг хянан шийдвэрлэж, хоёр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Тодруулбал
Анхан шатны шүүхээс тус тус шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн:
Прокурорт буцаасан:
Шүүхийн шатанд хянагдаж байгаа:
Одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 33, мөрдөн байцаалтын 16 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн гурван хэргийг прокурор хянаж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!