Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш анх удаа АНУ-д ностро данстай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнуудын ам.долларын гадаад төлбөр тооцоог хийх АНУ-ын банкгүй болсон. Үүнээс хойш одоог хүртэл Монголын ихэнх банкнууд Сингапур улсын банкаар ам.долларын гадаад төлбөр тооцоогоо хийж байна. Гадаад төлбөр тооцоо гуравдагч банкаар дамжих нь цаг хугацааны хувьд удаан, шимтгэл өндөртэй болдог сул талтай.

Тэгвэл энэ нөхцөл байдлыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын шилдэг олон улсын банк болох ХХБ өөрчиллөө.

зураг
 

ХХБ АНУ-ын топ арилжааны банктай хамтран ажиллаж, ам.долларын ностро данстай болж байна. Ингэснээр хоёр орны хооронд бизнес эрхэлдэг компани болон иргэдэд маш том боломж нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн 100 улс руу ам.долларын гадаад шилжүүлэг хамгийн ХЯМД, хамгийн ХУРДАН хийгддэг боллоо. ХХБ энэхүү суурийг амжилттай тавьснаар  бусад арилжааны банкнууд ч гэсэн АНУ-д ностро данстай болох боломж нээгдэж байна.

ХХБ, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй олон улсын байгууллагууд болон элчин сайдын яамнуудтай өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагаатай ажилладаг. Тэгвэл энэ удаад Америкийн Худалдааны танхим AmCham Mongolia-с зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ “CSR AWARDS 2023”-н цорын ганц “PLATINUM” спонсороор ажиллалаа. 

Мөн бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Awards 2023” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан юм. Тус 2 арга хэмжээнд шалгарсан шагналын эздэдээ дэлхийн 100 улс руу ам.долларын гадаад шилжүүлэг хийх шинэ боломжийнхоо дээжийг бэлэг болгон гардууллаа.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.