2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс/2023.12.01/ эхлэн хэвлэж авах боломжтой боллоо.
Шалгалт өгөх байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авна.
Суудлын хуваарийг шалгалтад орохдоо авч очих юм байна.
ЭЕШ арванхоёрдугаар сарын 7-10-нд зохион байгуулагдах бөгөөд 5,645 шалгуулагч бүртгүүлжээ.
Тодруулбал арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалт эхэлнэ. Шалгалт нийслэлийн зургаан байршилд явагдана.
Шалгалтын хуваарь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|