Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 11 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар гаргасан агаарын чанарын мэдээгээр Баянхошуу орчимд агаар маш их бохирдолтой байна. 

Тодруулбал тус орчмоор агаарын бохирдлын тоосонцрууд болох PM2.5 болон PM10-ийн хэмжээ 465 буюу маш их бохирдолтой гэж заажээ. 

Баянхошуу орчмоор өнөөдөр -5 градус хүйтэн, 0.6м/с-ийн салхитай байгаа юм. 

Мөн Дамбадаржаа, Хайлааст, 5 буудал орчмын агаар бохирдолтой байна. Бохирдолтой гэж зааж буй үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлдэг аж. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд уг сөрөг нөлөөлөл нь хүндээр илэрдэг юм байна. 

зураг
 
Агаарын чанар
Зөвлөгөө 

Маш их бохирдолтой үед: Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

Бохирдолтой үед: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.

зураг
 
Агаарын чанар