ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд
09:00 цагт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийн нээлтийн арга хэмжээ болно.
Төрийн ордонд
09:30-17:30 цагт Ажлын хэсгүүд хуралдана.
Ёслол, хүндэтгэлийн танхимд
09:00 цагт БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
10:30 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг энхийг сахиулагч цэргийн алба хаагчдад төрийн одон, медаль гардуулна.
Хангарди ордонд
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр хуралдана. Хуралдаанаар “Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд болон ББСБ-уудын ашиг"-ийн тухай мэдээлэл хийнэ.
11:30 цагт Нүүрсний хулгайн сонсгол, Ковидын төсвийн талаар иргэн Энхзориг, Батхишиг нар мэдээлэл хийнэ.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв
13:00-14:00 цагт Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин" клубээс ханиад, томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ талаарх мэдээлэл олгох уулзалтыг ХӨСҮТ, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулна.
Шангрила хурлын танхимд
13:00-20:00 цагт “Тогтвортой Ноолуурын Өдөр”-2023 арга хэмжээ болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!